Монгол улс 19 оронтой эрхзүйн гэрээтэй ажилладаг
Аюулгуй байдал, гадаад бодлогын болон Хууль зуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Уг хуралдаанаар өнөөдөр “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөж байгаа аж.
Одоогийн байдлаар манай улс 19 оронтой эрх зүйн туслалцаа үзүүлэх болон эрх зүйн харилцааны тухай гэрээ байгуулсан байдаг. Тухайлбал, Унгар, Болгар, Румынь, Чех, Словак, БНАСАУ, Куба, БНХАУ, Франц, Казакстан, Польш, ОХУ, БНСУ, Украин, Вьетнам, Киргиз, Турк, Энэтхэг, Канад зэрэг улсууд багтдаг гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ