Шатаах зуухны ажилчид цогцосны алтан шүдийг хулгайлжээ

img

Өмнөд Солонгосын цагдаагийн ажилтнууд Сөүл хотын цогцос шатаах газрын 6 ажилтныг баривчилсан тухай Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Цагдаагийнхан тэднийг цогцоснуудын алтан шүдийг хулгайлдаг гэж сэжиглэж байгаа юм. Цагдаагийн мөрдөн байцаалтаар иргэн Ли 2006 оноос хойш шатаах зууханд үлдсэн алтыг зарж борлуулснаар 20 сая воны ашиг олсон гэж тогтоожээ. Үлдсэн 5 хүн нь нийтдээ 14 сая воны үнэтэй “бүрлээчдийн” алтан эдлэлийг хулгайлан авчээ. Энэ тухай Agence France-Presse агентлаг мэдээлж байна. Цагдаагийн төлөөлөгч “Шатаах зууханд хайлж үлдсэн алтаар дахин алтан эдлэл хийдэг байна. Хуулинд цогцосноос үлдсэн алтыг хэрхэх тухай тодорхой заалт байдаггүй. Гэхдээ дур мэдэн алт түүх нь гэмт хэрэг” гэж мэдэгдсэн байна. Дахин ийм үйл явдал гаргуулахгүйн тулд Сөүлийн цагдаагийн газар орон нутгийн удирдлагад сайн хууль боловсруулах санал тавьжээ. MglRadio.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gazar ehee suitgej altiig ni avch baigaa ni tsogtsosni alt avsnaas iluu hund gemt hereg shu.huvsguliin darhaduudaa!!!
2011-12-03
үхэхдээ алтан шүдээ авч үлдээгээд талийх хэрэгтэй юм бна.
2011-12-03
монгол уруу орж ирээд зарагдаж байж магадгүй
2011-12-02
Solongos ochihooroo iim gazar orj ajillaya biz
2011-12-02
Ар гэрийнхэн нь нэхэл сурал болохгүй байгаа бол тэдгээр ажилчид яагаад авч болохгүй гэж. Бас том бонус шүү дээ. Хэцүү ажил ш дээ. Хамгийн гол тийм алтаар эргээд үнэт эдлэл хийгээд худалдана гэхээр жаахан эвгүйцэл төрж байна
2011-12-02
alt shataad alga bolohgui tegeheer avahgui yahav de tednii zuv hayah geheer hairan
2011-12-02
Solongos ochihooroo iim gazar orj ajillaya biz