Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

img

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар иргэн Н.Ариунболдын гаргасан өргөдлийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг... эрхэлсэн ажил...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.

Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хянан хэлэлцээд, тодорхой ажил, албан тушаал, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хуулиар зарим хязгаарлалт, нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор байна хэмээн үзэж хуулийн  дээрх заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Д.Цэцэг

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

22222:
үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тодорхой шүү дээ х.тэмүүжин сайд эрх зүйн шинэчлэлийн хүрээний нэг болох хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулиа унагачихгүй гэсэн дээ цэцэд нөлөөлж ийм шийдвэр гаргасан байна. их утгагүй шийдсэн байна. ариунболдод амжилт хүсье. цэц гэх нөхдүүд ийм шийдвэр гаргасан даа ичмээр юмаа.
2013-12-27
1111:
энэ ариунболд мундаг залуу даа. өмгөөлөгч ямар төрийн албан хаагч биш заавал ийм хязгаарлалт тавих нь утгагүй юм.
2013-12-12
mglo:
temuujingiin lobbi orj iim dugnelt garguulj dee
2013-12-11