Өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажил эхэлсэн билээ. Энэ сарын сарын 10-ны өдөр л гэхэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 185 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 105 бол хурд хэтрүүлсэн 80 зөрчил бүртгэгджээ. Дүрэм зөрчсөн жолооч нарын 67 хувь нь төлбөрөө төлсөн байна. Жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол 10,000 төгрөгийн торгуулийг Нийслэлийн төрийн сангийн дансанд тушаана. Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч байгаа юм.
Д.Цэцэг
Уншиж байна |