Ж.Мандухай: Надад Мандухайн бүтэн амьдралыг нь тоглох материал бий

img

Үндэсний дуу бүжгийн чуулгын тайзнаа гурван өдрийн дараа “Их хатадын түүх” хэмээх Монгол төрийн түүхэнд алдар гавьяа, хийсэн үйлсээрээ тодрон үлдсэн есөн хатны амьдралыг харуулсан бүжгэн жүжиг тавигдах гэж байна. Энэхүү туульсын жүжигт тэртээх XIV дүгээр зууны үед амьдарч, 40 жилийн турш Монгол төрийн жолоог атгаж, алтан ургийг бүтэн авч үлдсэн түүхт, Мандухай цэцэн хатны дүрийг бүтээсэн ҮДБЭЧ-ын бүжигчин Ж.Мандухайтай ярилцлаа.  

6

-Таны “Их хатадын түүх” бүжгэн жүжигт бүтээж байгаа дүрийн талаар яриагаа эхлүүлье. Нэр нь хүртэл адилхан болохоор сонирхолтой байна л даа?

-Бүжгийн жүжгийн дүрүүдийг манай удирдлагууд ярилцаж байгаад, тохирох бүжигчдээ сонгосон. Тийм болохоор нэр нь адилхан болохоор өгчихсөн дүр биш л дээ. Магадгүй надаас Мандухай цэцэн хатныг олж харсан байж болох. Гэхдээ аав ээжээс заяасан нэр маань хувь заяа ч юм шиг санагдаж байгаа. Хүмүүс Мандухай цэцэн хатныг Төрийн соёрхолт, АЖ Н.Сувд гуайгаар төлөөлчихсөн байдаг. Би ч мөн адил “Мандухай цэцэн хатан” киног үзэж байхдаа “Н.Сувд гуай ямар гоё юм бэ” гэж бодож байснаас өөртөө тусгаж авч байгаагүй. Энэ гайхалтай хүний дүрийг гаргахын тулд судлаад явахаар амьдрал, уналт, босолт, шантралт, ялалт зэргийг нь илүү гүнзгий судалмаар санагдаж, бусад хатныг хүртэл судлах юмсан гэсэн эрмэлзлэл төрдөг юм байна лээ. Тэгэхээр энэ бүжгэн жүжгийг үзсэн хүмүүсийн сэтгэлд жаахан ч гэсэн юм үлдэх байх гэсэн бодол төрж байгаа.

7

-Энэхүү дүрийг бүтээхийн тулд бие, сэтгэлээрээ Мандухай цэцэн хатан болж хувирч байна шүү дээ. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэ хүнтэй төстэй зүйл танд байна уу?

-Харин тэгж байна /инээв/. Би бүжигчин болохын, бүжиглэхийн төлөө дандаа хичээж, өвдөлтийг тэсвэрлэж, шантрахгүйгээр зүтгэсэн. Энэ бүх бэрхшээлийг давж, зорьсондоо тууштай хүрдэг зан маань Мандухай цэцэн хатны тэсвэр тэвчээртэй төстэй байж болох юм. Түүхэнд тэмдэглэснээр тэрбээр Монгол улсын төрийг 40 жил барихдаа, эх орныхоо төлөө дайтаж, тулалдаж, тэр битгий хэл төрөх дөхсөн байхдаа тулалдаанд орж байсан байдаг. Мөн найман хүүхэд төрүүлж өсгөсөн. Түүний гайхамшигт тэсвэр тэвчээр, эр зоригийг 10 минутын хугацаанд харуулахдаа би эр хүн шиг дайчин байх хэрэгтэй болоод байна.

67

-Их сүрдэж байх шиг санагдлаа. Бэлтгэл бүрэн хангагдсан уу?

-Тайзан дээр тоглохдоо бүрэн, зуун хувь итгэлтэй байх ёстой. Одоохондоо бага зэргийн айдастай, бодож бясалгасан, зарим шөнө хүртэл зүүдэлчихсэн байдалтай л байна даа.

7

-Бүтээх юмсан гэж бодож явдаг дүр бий юу?

-Уран бүтээлч хүн болохоор өөр өөр характер буюу  өнөөдөр уян налархай байлаа гэхэд маргааш огцом ширүүн төрхийг гаргадаг ч юм уу, тэр чадвараа гаргаж өөрийгөө хөгжүүлэх юмсан гэж боддог. Ялангуяа энэ есөн хатныг нэг бүжгэн жүжигт багтааж байгаа болохоор Мандухай цэцэн хатныг л гэхэд зөвхөн дайчин талаас нь харуулаад 10-хан минутын дотор тоглож байгаа юм. Гэтэл надад Мандухай цэцэн хатны бүхэл бүтэн амьдралыг нь тоглох материал байгаа байхгүй юу. Үүнийг л хийчихвэл гоё санагддаг.

7

-Хэдэн жил бүжиглэж байна вэ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Ямар нэгэн зүйл золиослох шаардлагатай ч юм шиг хэцүү мэргэжил санагддаг?

-Аав  маань цэргийн офицер хүн. Энд тэнд томилогдож ажилладаг. Тэгээд аавыгаа дагаад Ховд, Төв аймаг, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд очиж амьдарч байлаа. Зүүнбаян сум чинь ноён хутагт Д.Данзанравжаа гуайн нутаг гэдэг утгаараа урлагийг маш их дэмждэг, бүжиг, дууны дугуйлангууд ажилладаг байсан. Анх ээжтэйгээ хамт бүжгийн дугуйланд очиж шалгуулахад “нэг сар харъя” гэж хэлсэн. Төрийн соёрхолт С.Сүхбаатар багш маань Дорноговийн хүн шүү дээ. Би хагас жил хичээллээд “Яргуй” тэмцээнд түрүүлээд, бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн нэрэмжит улсын уралдаанд орж байр эзэлсэн. Тэр үеэс л бүжгээрээ цаашаа явж, илүү ихийг хийхийг зорьж эхэлсэн. Хотод шилжиж ирээд ХБК-д шалгуулаад тэнцсэн. Гуравдугаар ангиасаа эхэлж бүжиглээд одоо 20 гаруй жил бүжиглэж байна. Энэ хооронд золиослох юм байлгүй л яахав.  Би ерөнхий эрдмийн хичээлдээ сайн хүүхэд байсан. Тиймээс ээж болон ээжийн талынхан “толгойгоороо” явбал амжилтад хүрнэ гэдэг. Аав болохоор хүүхдийг өөрийнх нь сонирхолоор явуулбал амжилтад хүрнэ гээд намайг дагуулаад явж байсан.

 6

Ш.Одонтуяа гавьяат шиг болохыг мөрөөддөг байлаа

7

-20 гаруй жилийн хугацаанд шантарч, бэрхшээх үе тохиолдож байв уу? 

- Шантрах үе байгаагүй. Харин өөрийгөө голох үе байсан. Тултал нь мундаг хийлээ гэж бодож үзэж байгаагүй. Би үүнээс илүү байх ёстой, надад бололцоо байх ёстой, яагаад чадахгүй, болохгүй байна гэж бодож өөрийгөө хурцалдаг.Түүнээс би болчихлоо, гоё байна гээд бодчихвол болохгүй л дээ.

7

-Ахмад үеийн бүжигчдээсээ суралцаж, үлгэр дуурайл авдаг байх. Тухайлан нэрлэвэл ямар бүжигчин байна?

-Байлгүй яахав. Ер нь ахмадуудаасаа эмэгтэй хүн биеэ яаж авч явах, хүнтэй хэрхэн харьцах гээд зөндөө үлгэр авч, нүүрээ хэрхэн будахыг хүртэл чуулгынхаа эгч нараас суралцдаг. Миний хүүхэд байхын мөрөөдөл бол Ш.Одонтуяа гавьяат. Намайг Дорноговьд байхад С.Сүхбаатар багш түүнийг дагуулж ирээд бидэнд бүжиг заалгадаг байсан. Хүүхэд байхаасаа мөрөөдөж байсан болохоор тэр хүний хэмжээний, түүн шиг дотроосоо бүжиглэдэг, гайхалтай мэдэрдэг бүжигчин байхыг боддог. Тэрнээс яг дуурайна гэвэл би өөр хүн учир болохгүй л дээ. Мөн С.Сүхбаатар, н.Зоригоо багш, Хулан эгч маань гээд нэрлэвэл олон хүн байна.

7

-Тайзан дээр төрдөг мэдрэмжийг үгээр илэрхийлвэл. Бүх бүжигчин нэг их гоё инээгээд л бүжээд байдаг үүнийг сургуулилдаг уу?

-Хувийн амьдрал нь ямар ч асуудалтай байсан бүжигчин тайзан дээр гараад түүнийгээ бүр мөсөн мартах ёстой. Миний хувьд хамаг амьдралын “кайф”-аа тайзнаас авдаг. Бас үзэгчдийн хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалж өөр мэдрэмж төрдөг. Урлагийн тайз гэдэг чинь хүнд дотоод сэтгэлийн сайхан, баяр баясалыг өгөх ёстой. Гэтэл бүжиг хийж байж инээхгүй сулбайгаад байгаа хүнээс хэн ч эдгээрийг олж авч чадахгүй.   Бид инээх ёстой гэхдээ хүчээр инээвэл зүгээр л шазайсан шүд, баяр баясгалангүй нүд харагдана. Тэгэхээр зүгээр дотроосоо л инээх хэрэгтэй. Тэр хүнд ямар баяр баясгаланг, яаж инээвэл хүргэж чадах вэ гэдгийг бүжигчин хүн өөрөө гаргах ёстой.

8

-Таны өмссөн хувцсыг хараад, үүнтэй бүжиглэнэ гэхээр нүсэр, тээртэй санагдаж байна л даа?

- Харахад хүнд юм шиг боловч бүжгэнд зориулсан болохоор хөнгөхөн материалаар хийсэн байдаг. Гэхдээ жаахан хүнд л дээ. Түүхийг харуулж буй учир хатан гэчихээд богинохон тоодойсон хувцас биед эвтэйхэн гээд өмсч болохгүй. Миний хувьд логик маягаар явж байгаа Мандуул хааныг тэнгэрт хальж Мандухай цэцэн хатныг бэлэвсэрлээ гэж Халх, Ойрадууд бослоо гэсэн санаагаа хоёр сайдтайгаа хэлэлцэж байгаа хэсэг дотор явна. Тэгээд сэрэлтийн хэсэгтээ сүлдэндээ мөргөөд тэнгэрт тангараг өргөн “би бослоо дайтна” гээд дуулга өмсөнө. Дуулга жаахан хүнд байгаа түүнийг өмсөөд үсэрнэ гэхээр хэцүү л дээ. Мөн эрэгтэй хүн шиг хүчирхэг бүжиглэх шаардлага гарна.

6

-Бүжигчин мэргэжлийг та өөрийнхөөрөө илэрхийлээч?

 -Бид бүжигчнийг асч буй галтай зүйрлэдэг. Галыг өрдөх тусам улам дүрэлзэн асдаг. Хүч нэмэхгүй бол унтарсаар цог үлдээд нурам болно. Бидэнд урам өгч дэмждэг ард түмнийхээ дэмжлэгээр явдаг, эрч хүч өгдөг үзэгчдийнхээ дундах асч буй гал юм даа. Харин зарим хүмүүс бүжигчин хүний ухаан нь хөлдөө орчихсон гэж хэлдэг. Тэр хөл яагаад хөдөлж байна гэвэл мэдээж толгой ажиллаж байж л хөдөлж байгаа байхгүй юу. Бүжиг дэглээчийг маш хурдан хөдөлгөөн хийхэд хичнээн авьяастай ч толгой муутай хүний тархи ажиллахгүй гайхаад хараад зогсчихно. Толгой сайтай байж л тэр хөдөлгөөн, манерыг дотоод сэтгэлээрээ хүлээж авна уу гэхээс толгой нь ажиллахгүй байгаа хүн авахгүй ш дээ. Хүмүүс энэ буруу ойлголтоо засаасай гэж  боддог.

7

МУСТА бол асар үнэтэй шагнал юм

7

-Өглөө гэрээсээ гараад ихэнх тохиолдолд 21:00 цагаас хойш харьдаг гэсэн. Гэр бүлийнхэн нь их ойлгож дэмждэг юм шиг санагдлаа. Харин та эзэгтэйн үүргийг  хэрхэн зохицуулдаг вэ?

-Харин тийм намайг ингэж хэлэхээр хүмүүс итгэх болов уу яах бол. 09:00 цагт ажил эхэлнэ. Өдөржингөө ажлаа хийж байгаад орой хариад хоолоо хийдэг болохоор оройн хоол жаахан оройтдог. Тэгээд хувцас угаах, гэр цэвэрлэх ажлаа шөнө хийчихдэг. “Шөнө хийсэн ажил хүн хийгээд өгчихсөн юм шиг байдаг” гэж ээж маань хэлдэг юм. Хэрэв дургүй ажлаа хийж байсан бол аягүй их ядрах байсан байх. Манай эгч “чи үнэн жаргалтай юм аа байнга л инээчихсэн явж байх юм” гэдэг. Гэр бүлийн хүн маань урлагийн хүн болохоор сайн ойлгоно, урам хайрлана. Бас өглөөнөөс орой хүртэл охиныг минь харж, анх бүжиглэсэн цагаас минь эхлэн хувцас чимэглэж, намайг дэмжиж байдаг ээждээ үнэхээр их баярладаг. Ээж маань надад зурагт үзэх ч зав байдаггүй гэж хэлдэг л дээ.

7

-Цалин хэр хүрэлцээтэй байдаг вэ. Урлагийнхны цалин хангамж муу гэдэг?

-Хаанаа ч хүрэлцдэггүй. Би төсвийн байгууллагын ажилтны цалин авдаг.  Үнэндээ бол сэтгэл зүрх энд үлдчихсэн, үүнгүйгээр амьдарч чадахгүй болохоор л ажиллаж байна. Илүү цагийн мөнгө энэ тэр байдаггүй. Хоёулаа урлагийн салбартаа ажиллах гэсэн боловч авч буй цалин маань амьдралд хүрэлцэхгүй болохоор манай нөхөр “за миний хань авьяастай юм чинь би чамайг дэмжье” гээд өөрөө ажлаа орхиж,  хувиараа бизнес хийгээд жил гаруй болж байна. Тийм болохоор би хоёр хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж, өдөр болгон нь хичээж, хийх хэрэгтэй болоод байгаа.

7

-МУСТА цол тэмдэг бол бидний хувьд маш хүндтэй шагнал байдаг гэж та хэлсэн. Хүмүүс үнэгүйдсэн цол гээд байх болсон?

-Тиймээ, би санал нийлж байна. Би чуулгынхаа 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт эхлэх гэж байхад салбарын сайдаас МУСТА цолыг гардаж авахад үнэхээр сайхан  байсан. Чиний хэлсэн шиг үнэгүйдсэн мэт байдаг. Гэхдээ манай чуулгын хувьд тэр бол асар үнэтэй шагнал урам.

7

-Та бүжиггүйгээр хэрхэн амьдрах бол?

-Бүжиггүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй. Байнгын бэлтгэлтэй байдаг. Амарч чадахаа больчихдог юм. Бэлтгэлээс холдоод удахаар өөрийн эрхгүй бие чилээд өвдөөд эхэлдэг. Охиноо төрүүлээд жил гаруй хугацаанд тайзнаасаа хөндийрсөн. Бумбайгаад л формоо алдаад эхэлсэн. Би төрөхдөө 82 кг жинтэй болж  байсан, одоо 51 кг-тай. Бидний мэргэжилд хамгийн хэрэггүй зүйл бол мах байдаг. Би ажилдаа ороод нэг жил гаруй болж байна.

7

-Бүжиг бол насны урлаг гэдэг. Та хэдэн нас хүртлээ бүжих вэ?

-Би чадаж, үзэгчид  намайг голохгүй байвал би ажлаа хийнэ. Хуулиар бол 20 жил ажиллах ёстой одоо яг 10 жил ажиллачихаад байна.

8

Ярилцсанд баярлалаа

8

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mandkhai:
huurhun shuu minii amidaa! ulam ih amjiltiig husey!
2014-02-15
b.oyunbat:
hairt hanidaa urlagiin amjilt urlagiin noen orgild garaarai gej husen erooe! ohin bid 2 chamdaa mash ih hairtai shuu! minii haniig demjij tuslaj yavdag mon bidnii ger buliig demjideg buh humuus, naiz nartaa, hamt olondoo bas ohiniig mine harj ogdog ariin unench pront eej tandaa mash ih bayrlaj yavdag shuuuuuu! ta nartaa bayrlalaa
2013-12-19
uzegch:
yamar goo yum be, ner ni hurtel manduhai geheer buur baharhmaar sanagdaj bna. chamaig urlagiin tenger yanjinlham burhan urgelj iveej baih boltugai.
2013-12-19
bayarmaa:
vnen goe toglolt blson shv
2013-12-18
жамц:
жак. амжилт хүсье. та нар чад наа манай залуучууд чадвартай, дайчин , хөдөлмөрч шүү
2013-12-18
zulaa:
yo buur baharhachihlaa. jild 30 kg hasaj boldiimuu. zugeer l ajlaa hiij bgaad. yamar ch goe uhaantai yaridiin. yamarch mundag bujigchin yum ve
2013-12-17
manduhai:
uneheer gaihaltai bujigchin mon huntedgedeg saihan busgui uzesgelentei ulam ih amjilt husej onor bul sain shn amidarah boltugai chin setgeleese az 60 husey uneheer setgel hodolood bn bayr hurgii
2013-12-16
manduhai:
uuchlaarai, setgel hodlood aldaatai bichchihej kkkk namaig tuslaj demjdeg, vneldeg, tusladag ah egch naiz nohod dvv nartaa hairtai. bas bayarlaj yavdag shvv. mon ene garchigiig tailbarlahad ene hatnii tuhai matetial ih hangalttai gej helsen shvv. mon svhee bagsh maani minii amid burhan.
2013-12-16
mandhai:
namaig demjij tudladag hamt olon naiz nohoddoo bvgdedni bayatlaj yavdag shvv.
2013-12-16
baldan:
yamar aztai dagz ene goyo huuhentei suuchdag bnaaaaaa.goyo buguud aviyaslag bujigchin chamd amjilt husye chamtai suusan aztai dagz bolon tanai ger buld az jargal husye.
2013-12-15
uzmeer l bna:
yostoi bujigchin shig bujigchin dee~~amjit husie
2013-12-15
үзэгч:
бүжигчид гоё шүү
2013-12-12
amjilt:
yneheer chuulgiin sor bolson bujigchin shyy. amjilt hysiye.
2013-12-12
gantulga:
hairta duudee ajild ni ulam ih amjilt amidrald ni hamgiin sain saihan buhniig erooe
2013-12-12
баяр:
мандухай хатны суудалд залрахдаа "хатан монгол" гутлаа орхигдуулаад байна."хатан гутал" тусгаар тогтнолын ордны нэг давхарт эртний эдлэлийн дэлгүүрт болон монголкостюмс төвд байгаа....
2013-12-12
jaak:
хувцасны өнгө дизайны сонголт жахан зохимжгүй бна да
2013-12-12
зочин :
түүхэнд мандухай гэж их алдартай хатан байгаагүй юм гэнэ лээ. хуучин марксист түүх бичлэгийн үүднээс гарч ирсэн зохиомол дүр гэж түүхчид ярьдаг болсон шүү.
2013-12-12
ulzii:
hhurhun yuma.18,19-tei bolov uu gej harsan chn ali hediin hunii ehner huuuhdiin ej bolood zogsohgui,ulsad 10 jil ajillaj bn gedeg yum da
2013-12-12
susan:
amjilt husie. saihan uran buteelch dee.
2013-12-12