Удирдлагын зөвлөл хуралдана
Ирэх даваа гарагт Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал болох аж. Хурлаар АЗХ-оос дэвшүүлсэн “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг нэгтгэн боловсруулах үйл ажиллагааны явцын талаар болон 2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлын талаар тус тус хэлэлцэх гэнэ. Мөн АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн хуралд Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж урилгаар оролцохоор болжээ. Өмнө нь АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар урилгаар оролцож байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ