АНУ Украины эсрэг хориг арга хэмжээ авна
2013-12-12

АНУ-ын Төрийн департамент улс төрийн хямрал үргэлжилж байгаа Украин улсын эсрэг хориг арга хэмжээ авах талаар ярилцсан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгч Женнифер Псаки “Бид хориг арга хэмжээ авах талаар янз бүрийн хувилбарыг хэлэлцсэн. Гэхдээ тодорхой шийдвэр гаргаагүй байна” гэжээ. Үүнээс өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Украины Засаг захиргаа Киевийн Тусгаар тогтнолын талбайд жагсч байсан  жагсагчдын хаалт, хамгаалалтуудыг буулгасан нь ардчилсан улсын хувьд байж боломгүй зүйл. Тайван жагсаал хийж байсан иргэдийн эсрэг цагдаа хөдөлгөж, ардчилсан эрхийг зөрчсөн” гэж хэлсэн билээ.

Түүнээс гадна жагсаал цуглаан хийж байсан иргэдээс есөн хүнийг цагдаа нар хүч хэрэглэн саатуулсан аж. Украины Ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчний болон бусад намын төлөөлөлтэй яриа хэлэлцээ хийх санал дахин тавьсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
irgen gej bichsen hun ali ulsiin irgen be. dundadiin irgen baih.
2013-12-12
ажиглагч:
америк жүжгээ сайн найруулдаг шүү. дотор нь хагална. босогчдыг дэмжинэ. тэгээд өөрсдөө ороод очдог.
2013-12-12
sodoo:
haraal idsen kommunistuudiig gazriin hursnuus archih heregtei ukrainii ard tumniig demjij bn
2013-12-12
irgen:
ahu oros ruu tagnuulaa yavuulj komunist putinyg aluulah heregtei shuu de?
2013-12-12