“Дакар ралли-2014”-т манай гурван тамирчин оролцоно

img

Мото спортын тамирчдын эр зориг, авхаалж самбааг шалгадаг “Дакар ралли”-ийн 35 дахь удаагийн тэмцээн ирэх оны эхээр эхэлнэ. Энэхүү тэмцээнд манай улсаас гурван тамирчин оролцохоор болсон тухай мэдээллийг өнөөдөр хийлээ.

7

Ингэснээр олон улсад нэр хүндтэй тус тэмцээнийг манай улсын тамирчид хоёр дахь удаагаа зорих гэж байгаа юм. Өнгөрөгч оны тэмцээнд  Д.Болдбаатар, Н.Лхамаа хоёр оролцож байсан бол энэ жил Х.Батболд нэмэгджээ. Тэд тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө уралдаан зохион байгуулах орныг зорино.

7

Энэ жилийн  “Дакар Ралли” Аргентин, Болив, Чили улсуудыг дамжин явагдах ба оролцогчид нийт хоёр долоо хоногийн хугацаанд 8700 км зам туулна. Үүнээс уралдааны зам нь 5700 км, 3000 км нь уралдааны замуудаа холбох замууд боловч үүн дээр ч бас цаг тооцогдож, уралдаан явагддаг аж. “Дакар Ралли” нь мотоцикл, дөрвөн дугуйт “Куад”, автомашин, ачааны машин гэсэн дөрвөн төрөлтэй. Мото спортын 50 гаруй  жилийн түүхтэй манай гурван тамирчин мотоциклийн төрөлд уралдана.

7

Автомашин, мотоциклийн олимп гэж хэлж болохоор уг тэмцээнд манай улсын тамирчид өмнөх жилүүдэд оролцохоор хүсэлтээ өгдөг байсан боловч тэдний оролцож байсан тэмцээн, уралдаануудыг хараад, тэнцүүлдэггүй байжээ. Харин өнгөрсөн жил амжилтууд болон Япончуудын манай улсад монголд зохион байгуулж буй “SSER” гэх олон улсын олон улсын дүрэм стандартаар явагддаг тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад  “Дакар Ралли”-д оролцох эрх олгосон байна.

7

Энэхүү тэмцээнд оролцсон нийт тамирчдын дунджаар 50 хувь нь барианд орж чаддаггүй, гараанаас гарсан хоёр хүний нэг нь л барианд орох жишээтэй байдаг аж. тэмцээнд оролцож буй тамирчин байнгын бартаа, саадтай, хурд хийх боломжгүй, тойрч, эргэсэн замыг туулж, өдөрт 800-900 км явах хэрэгтэй байдаг байна.

8

Өнгөрсөн жилийн уралдаанд 54 орон оролцсон нь “Дакар ралли”-ийн түүхэнд хамгийн олон улсыг хамарчээ.

8

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ