Их суудлын хуралдаан болно

img

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”  гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг   2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан билээ.

Энэ шийдвэрийг УИХ 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн байна. Тиймээс уг маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг энэ  сарын 20-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлтэй хийхээр товлоод байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain bn:
goi shuu, tsets yaaj ch bsan uih togtooliig huchingui bolgoh heregtei, ene bol shuuh zasaglald ayul uchruulah mash tom hort ur dagvartai zaalt shuu
2013-12-13
hoh mongol radio:
neg hoer gurav dorov tav gedeg hun shig bolchihloo
2013-12-13