Өвөлжилт хүндэрч 192 толгой мал хорогдлоо

img

Нийт нутгаар цас орж хүйтэрч, шуурч байгаагийн улмаас цас хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болж байна.  Өнөөдрийн байдлаар л гэхэд  Хөвсгөлийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагаан нуур, Баянзүрх, Цагаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сумдаар цасны зузаан нь хээр тал газраар 25-30 см, уул, гуу жалга газраа 80см-ээс 1 метр хүрсэн байна. Ренчинлхүмбэ суманд 102 толгой мал, Улаан-Уул суманд 90 толгой мал нийт-192 толгой мал хорогджээ. Улаан-Уул сумын Тоомын даваа хүчтэй цасан шуурганы улмаас хаагдаж, Өлийн даваа, Шивлэгийн даваа, Мунгарагийн эх, Гуна, Хөгийн давааны цасны зузаан 30-70 см хүрсэн байна. Түнэл сумын Бугатай дөрөлж, Арбулаг сумын Нуурын босгын давааны 25 км замыг аймгийн “Хөвсгөл АЗЗА” ХК-иас 2 хэсэг 11 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр нягтарсан цасыг хусах, замыг өргөсгөх, хальтиргаатай зам дээр элс асгах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа аж. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Deep thniknig - adds a new dimension to it all.
2011-12-30