Ц.Мөнхбаярын хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ
“Гал үндэстэн холбоо”- ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн шалгасан хэргийг нийслэлийн Прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, Дээд шүүхэд шилжүүлсэн байна. Улсын дээд шүүх харьяалал тогтоож, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлснээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлын товыг зарлах үлдэж байгаа юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ