Энэ онд 750 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

img

  Энэ онд 750 хүүхэд гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдсон байна. Өөрөөр хэлбэл тэд гэмт хэргийн улмаас хохирсон, өөрөө гэт хэрэгт оролцсон зэрэг нь тогтоогдсон судалгааны баримт байна. Гэхдээ сүүлийн үед үйлдэгдж байгаа сүүлийн үеийн гэмт хэргийг аваад үзэхэд өөрчлөгдөж байгаа гэж Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ хэлж байсан. Тухайлбал, сургуулийн орчинд гэхэд багш нар нь сурагчидаа зодохоо болиод, элдэв бусын үг хэллэгээр сэтгэл санааны дарамт үзүүлдэг болсон. Энэ нь амиа хорлоход хүргэсэн тохиолдол ч гарч байсан энэ нь аюултай гэмт хэргийн асуудал юм гэж тэрбээр ярьсан.    Мөн хүүхдүүд нэгнээ дээрэмдэх, дээрэлхэх, эд зүйлийг нь хулгайлах зэрэг гэмт хэрэг, үйлдлүүд гарч байна. Эдгээрийн 60 орчим хувь нь сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа нь тогтоогджээ.   Үүнээс гадна хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртдөг. Эцэг, эх нь архи дарс байнга хэрэглэдэг болон хойд аав, ээжтэйгээ амьдардаг хүүхэд янз бүрийн гэмт хэргийн золиос болох үзэгдэл гарч байна. Мөн бага насны хүүхдийг харах хүнгүйгээр гэртээ ганцааранг нь цоожлон үлдээснээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол байдаг. Энэ мэт хүүхдүүд олноор гэмт хэргийн золиос болж байгаа учраас тэдэнд тавих эцэг эхийн анхааралыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж цагдаагийн болон хүүхдийн байгууллагын зүгээс мэдэгдэж байна. Харин сургуулийн орчинд гардаг гэмт хэрэг, үйлдлүүд “School police” төслийг хэрэгжиж, хүүхдүүд хичээлдээ ирээд тарах хүртэл эцэг эхчүүдийн байнгын хараа хяналтад байгаа учир цэгцлэгдэж байгаа аж. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen :
ger horoolod bdg surguuliudiin dund angiin hvvhdvvd oroitoj tardag end anhaaral handuulaachee
2013-12-18
zochin:
huuhdiin humuujil uls orni hamgiin chuhal asuudal. uuniig orhigduulaad baival bid ireeduid yamar irgedtei boloh ve?
2013-12-14