Шинэчлэгдсэн “Кармен”-д СТА Р.Доржхорлоо хувирна

img

Улсын дуур бүжгийн эрдмийн театрын хамт олон Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн, франц хэлээр тайзнаа тавьж уран бүтээлийн 51 дэх улиралдаа өнгө нэмж байна.  Энэхүү дуурийг ССАЖЯ-ны 2013 оны шинэ уран бүтээлийг дэмжих төсвийн үйл ажиллагааны хүрээнд тавьж буй юм байна. Дуурьт дан залуу уран бүтээлчид, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцох ба өмнө тоглогдож байсан “Кармен” дууриас ялгаатай, шинэлэг тавилттай болж байгаагаараа онцлогтой аж.

өйы

“Кармен” дуурь нь анх 1875 оны гуравдугаар сарын 03-нд Парис хотноо тоглогдож байсан. Харин манай УДБЭТ-ын тайзнаа анх 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тавихад  УГЗ Ж.Бүрэнбэх удирдан, УГЗ Л.Эрдэнэбулган найруулж, АЗ Ч.Гунгаасүх зураачаар ажиллаж байжээ. Үйл явдал нь 1820- иод оны үед Севиль хотод өрнөх дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт уг дуурийн Ерөнхий удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү, Ерөнхий найруулагчаар Ж.Бүрэнбэх /МУУГЗ/, Ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар,  Ерөнхий хормейстер Н.Дашбямба нарын уран бүтээлч ажиллажээ.

ыБЙ

Гол дүрүүдэд УДБЭТ-ын дуучид тоглож байна. Тухайлбал, Кармен /Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн/ -д СТА Р.Доржхорлоо, Хозе /түрүүч/ Д.Эрдэнэ-Очир, Эскамильо /бухтай тулалдагч/  СТА Ч.Энхтайван,  Микаэла /Хозегийн сүйт бүсгүй/ СТА Б.Эрдэнэтуяа дуулж байгаа аж. Харин Ар. О.Анужин, Э.Эрдэнэжаргал нар балетыг гоцолсон аж. Энэхүү дуурь өнөөдөр 17.00 цагт УДБЭТ-т тоглогдоно.

Б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ