Д.Энхбат: Гишүүд сурталчилгаагаа нэгдүгээр сарын 1-нээс хийж болох хууль батлагдах гэж байна

img

УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа. -Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг явж байна. Гэтэл нэгэн сонирхолтой санал оруулж ирээд байгаа. Энэ нь архи, тамхи зэрэг мансууруулах төрлийн  бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бизнес эрхлэгчийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх заал юм. Үүнийг та хэрхэн хүлээн авч байна? -Зарчмын хувьд үзэл санааг нь бүрэн ойлгож байгаа. Энэ сарын 26-наар Сонгуулийн хууль батлагдах хуулийн хугацаа дуусгавар болно. Яг энэ үед ийм санал оруулж ирэхээр маш том маргаан үүсгэнэ. Тэгвэл архи тамхи болдоггүй юм бол мод хөрөөддөг, гол бохируулдаг, агаар бохируулдаг  хүмүүсийг нь парламентад оруулах уу гэдэг эцэс төгсгөлгүй маргаан үүснэ. Миний  бодлоор Х.Баттулгын байр суурийг ойлгож байгаа ч өнөөдрийг цаг хугацаа, хүрээнд ярих нь эрт байна. -Цаашдаа энэ санал газар авахгүйгээр зогсоно гэсэн үг үү? -Ер нь Монголын улс төрд энэ асуудал орж ирж л таараа. Харин энэ сарын 26-ны дотор энэ санал шийдэгдэнэ гэх боломжгүй. Үнэхээр хэлэлцэхээр болбол бусад төрлийн бизнес эрхлэгчдийг яах вэ. Бүгд л муу үр дагавартай юм хийсэн үү хийсэн гээд л маргаан босч ирнэ. -Өнөөдөр парламентад суугаа гишүүд ямар бизнестэй нь ойлгомжтой. Архи, тамхины бизнестэй хүн олон. Тэгэхээр хүссэн хүсээгүй дэмжлэг авахгүй санал оруулж ирсэн нь улстөрийн буюу Сонгуулийн хуулийг гацаах гэсэн нэг оролдлого уу? -Нэгдүгээрт дэмжлэг авахгүй. Архитай нь алт угаадгаа барина. Алт угаадаг нь мод хөрөөддөгөө барина. Тэгэхээр шийдэл нь одоогоор алга. Миний  бодлоор сонгууль хуучин, шинэ альнаар нь ч явсан 26 тойрог хэвээрээ байгаа. Шинэ хуучин сонгуулийн хуулиас болж тойрог бүрт 2 тэрбум хуваарилсан гэж бодохгүй байна. Харин дөрвөн жил нэг тэрбумыг тараачихсан гишүүдтэй шинэ хүмүүс өрсөлдөх боломжгүй. Хоёрдугаарт, Сонгуулийн сурталчилгааг  нэгдүгээр сарын 1-нээс эхэлж болохгүй. Гэхдээ одоо байгаа гишүүн өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнаад яриад явж болно гэсэн байгаа. УИХ-ын гишүүн нэг тэрбумаараа юу хийснээ яриад сурталчилаад явж болох нь. -Төсөв батлахын мөн гишүүдээс тойрогтоо оруулах хөрөнгө оруулалтад  нь санал авсан гэж байгаа. Та юу хийхээр санал өгсөн бэ? -Би энэ тухай яг үнэнийг хэлэхэд сонсоогүй. Энэ тухай хоёр намын бүлэг дээр ярьсан гэдгийг хэвлэлээс уншсан. Надад тойрог чинь 2 тэрбумыг зарцуулна гэсэн мэдээлэл өгөөгүй. Энэ тухай санал ч аваагүй. Нийслэлээс сонгогдсон 20 гишүүн тойрогтоо хуваарилах ёстой нэг тэрбумаа Улаанбаатар хотод өгье. Хотын захиргаа энэ мөнгөөр гүүр, зам, барилга барина уу ямар ч гэсэн нийслэлчүүдэд хэрэгтэй зүйл хийг гэсэн санал гаргасан. Гэхдээ бүгд санал нийлээгүй болохоор энэ ажил хэрэгжээгүй. -Сонгуулийн хуульд парламентад өрсөлдөх намын квотыг хэдээр тогтож байгаа вэ. Гайгүй сайн тохиролцоонд хүрч байгаа гэж байсан? -Хуулийн төсөлд улстөрийн намын босго 7 хувь байсан. Бид дөрвөн  хувь болгох санал тавьсан. Хариуд нь МАН, Ан хоёр 6 хувь байлгаж болох юм гэсэн. Нэлээд ярилцаж байж дундын хувилбар буюу 5 хувьд тохирлоо. Ингэснээр бусад намынхан парламентын босгыг даьахын тулд 70 мянган хүн буюу  өнөөдрийн хоёр гишүүнийг саналыг авч байж эрхтэй болж байгаа юм. -Эмэгтэйчүүдийн квотыг 20 болгосон гэж байсан. Энэ бас л дундын хувилбар уу. Дараагийн парламентад эмэгтэйчүүд хэдэн хувьтай байгаасай гэж та бодож байна? -Мөн л хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 15 хувь гэж оруулж исрэн. Бидний зүгээс 30, эмэгтэйчүүд ярилцаад 25  хувийг санал болгоод ажлын хэсгээр нэлээд ярилцсан. Тэгээд  дундыг хувилбар болох 20 хувийг сонгосон. Одоо байгаа гурван гишүүн гэдэг үнэхээр чамлалттай. Миний бодлоор парламентын гишүүдийн 5/1 буюу 15 нь эмэгтэй байгаасай. Цаашдаа аажмаар нэмэгдээсэй гэж бодож байгаа. Одоо эдийн засгийн эрх эрэгтэйчүүдийн гартб айгаа цагт квот тогтоохоос өөр аргагүй. Энэ асуудал зөвхөн 76 улстөрчийнх биш. Монголын  хүн амын 51 хувь эмэгтэйчүүд. Гэтэл УИХ ард түмний төлөөлөл гэж явдаг. Сонгогчийн нүдээр харвал гуравхан эмэгтэй байж болохгүй. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг гээд  чимхлүүр асуудал ярихаар эрчүүд мэдэггүй л байхгүй юу. Нөгөө талаас УИХ-ыг улстөрчдийн цуглуулга гэж харвал эмэгтэйчүүдийг квотоор оруулах нь тэнэг, харин ард түмний төлөөлөл гэж харвал шударга бус байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл, сүүлийн 100 жилийн түүх яаж явж ирлээ гэдгээс үндэслээд  эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөх болможгүй. Монгол Улс ардчилсан, парламент нь олон түмний төлөөлөл юм бол, ирээдүйн үр хүүхдээ бодож байгаа бол эмэгтэйчүүдийг парламентад оруулах ёстой. Б.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
АРХИНААС БОЛЖ ЯМАР ОЛОН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧ БАЙГАА, ТАМХИ ОРЧИНДОО ЯМАР ХӨНӨӨЛТЭЙГ БҮГД МЭДСЭЭР БАЙЖ ЯАГААД БАТТУЛГА ГИШҮҮНИЙ САНАЛЫГ ТУСГАДАГГҮЙ ЮМ БЭ
2012-07-09
boloroo:
ene huniig bid nar ih itgel ugch songoj ugsun getel 4 jil ih hurald suuhdaa bid nariin tuluu yu ch hiigeeguid manai horoololiin humuus gomdoltoi baigaa shuu
2012-01-21
Архи тамхиар бизнес хийж байгаа хүмүүс одоо нэгийг бодоочээ. Ард түмнээ архи, тамхиар хордуулаад тэр олсон мөнгө чинь хоол болж байна уу. Ийм хүмүүсийг миний МОНГОЛын ард түмэн битгий сонгож, өөрсдийгөө хордуулах боломжийг бүү олго. Харин тэр барилга барьж, хоргүй бараа тавор оруулж ирж байгаа хүмүүсээ дэмжиж төрд гаргая. Санал нийлнээ....
2011-12-04
Enhbat shig urvagchtai ene nasandaa taarch yavsangui nasaaraa Ikh hurald suuna gj bodsiin baihdaa ke ke .
2011-12-04
Тэнэгүүд хөөсөн ч дөмгүүд нь харин тосоод авлаа. Энхбат хол явнаа харж байгаарай.
2011-12-03
uhaalag surhii uls torchdoo. iiim hun olon bgaasai
2011-12-03
bas l arhiny uildvertei hun l dee. jinhene eh oronchiin sanalyg bulzaaruulan arilgahyn tuld l iim yaritslaga ugch baigaa yum baina. asuudlyg unagahad yaval bolomjtoi ve gesen argyg busad 75 hulgaichdaa sanal bolgoj baigaa yum bn
2011-12-02
Зүгээрээ бид тосоод л авна. ИЗНам
2011-12-02
Намаасаа хөөгдсөн намын дарга.
2011-12-02
tani demjigch bna . tand amjilt sain saihan bvhniig hvsye
2011-12-02