Дүүрэг тус бүрээс 1206 залууг нэгтгэнэ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяны нээлт боллоо. 1000 гаруй залуучууд нэгдээд байгаа тус аяныг Нийслэлийн Ардчилсан Залуучуудын Холбооноос ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж байгаа юм байна.
Аяны хүрээнд ардчиллын үнэт зүйлсийг залуучуудад таниулах, улмаар ардчиллын үнэт зүйлс дор залуучуудыг нэгтгэх үйл ажиллагаануудыг зохион байгуулах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг тус бүрээс 1206 залууг нэгтгэх аж.
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгэм, хувийн өмч, чөлөөт зах зээл, эрх төр-хязгаарлагдмал засгийн төлөө залуучууд тус аянд олноороо нэгдсээр байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ