Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцохыг шаарджээ
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, гэмт хэрэг гарах өдөр тутамд гарч, цагдаагийн рабортад тэмдэглэгддэг. Улмаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амиа алдах үзэгдэл ч сүүлийн үед нийгмийг түгшээх болсон. Гэвч гэр бүлдээ, эхнэртээ, хүүхдэдээ агсан тавьж, зодож нүдэн, харгис хандсан этгээдийн үйлдэл гэмт хэрэгт тооцогддоггүй. Тиймээс ХЭҮТ болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг гэмт хэрэгт тооцох асуудлыг хуульчлахыг шаардсан Шаардах бичгийг эрх баригчдад хүргүүлжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ