Барилгын тухай хуульд нэмэлт оруулах эсэхийг хэлэлцэнэ
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл , Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.
Мөн Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Монгол Улсын цол, Төрийн шагнал, одон медалийн тодорхойлолт батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ