Манай цаначид Трентиногийн универсиадад амжилттай оролцож байна
26 дахь удаагийн өвлийн Универсиад тэмцээн Италийн Трентино хотод болж байна. Универсиад тоглолтод их, дээд сургуулийн нэгдүгээр курсийг амжилттай төгссөн 18-28 насны тамирчдыг оролцохыг зөвшөөрдөг. Энэхүү тэмцээнд манай улсын эрэгтэй эмэгтэй оюутан цаначид оролцож байна.
f
Эрэгтэйчүүдийн 7,5х7,5 км холимог уралдаанд Б.Бямбадорж 77-р байрт /7 мин 50,6 сек/ шалгарч, Монголын эрэгтэй тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бол Б.Гэрэлт-Од 79-р байр, /9 мин 10,9 сек/, Т.Доржготов 81-р байрыг /11 мин 47,7сек/ тус тус эзэлжээ. Энэхүү зайд ОХУ-ын Шакирзянов Раул, Казакстаны Старостин Марк, ОХУ-ын Сиулатов Павел нар эхний гурван байрт шалгарсан байна.
ff
Мөн эрэгтэйчүүдийн 1,5 км богино зайн сонгомол төрлийн уралдаанд Б.Бямбадорж эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдаасаа хамгийн сайн оролцон, зайгаа гурван минут 53,17 секундын хугацаатай туулж, 94 тамирчнаас 71 дүгээр байрт оржээ. Т.Доржготов дөрвөн минут 03,73 секундээр 80-р байрт, Б.Гэрэлт-Од дөрвөн минут 25,33 секундээр 88-р байрт орлоо.
d
Харин эмэгтэйчүүдийн 5х5 холимог төрөлд 75 тамирчин уралдаж, манай тамирчин Ч.Отгонцэцэг 35.58.6 минутын амжилтаар 64-р байрт шалгарсан байна. Мөн тэрбээр эмэгтэйчүүдийн 1,3 км-ийн сонгомол төрөлд оролцож 71 дүгээр байрт шалгарч дөрвөн минут 14,78 секундын амжилт үзүүллээ.
f
Манай оюутан цаначидын дараагийн уралдаан маргааш болно. Тэд эмэгтэй таван км, эрэгтэйчүүдийн 10 км-ийн тэшилтийн төрлийн тэмцээнд оролцох юм. Энэхүү төрөлд манай улсын эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин Сочигийн олимпод оролцох эрхээ аваад байгаа юм. Трентиногийн универсиадад энэ сарын 21-ыг хүртэл үргэлжилнэ.
rf
СЭТГЭГДЭЛ БИЧИХ