Хамтарсан бэлтгэлийн багийнхан иржээ

img

Манай улсын жүдогийн шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийх гадны тамирчид хүрэлцэн иржээ.

Энэ удаа Япон, Бельги, Казахстан улсын тамирчид Монголын жүдочидтой хамтран бэлтгэл хийх юм. Тухайлбал, Японоос ирсэн жүдоч Рюүносүкэ Хага гэхэд 2010 оны залуучуудын дэлхийн аварга, мөн “Универсиад” наадмын аварга тамирчин. Японы өсөх ирээдүйтэй бөхчүүдийн нэг болох эл тамирчин олимпийн аварга Н.Түвшинбаярын жин буюу -100кг-д өрсөлддөг билээ.

 Сүүлийн Монголын жүдогийн холбоо гадаадын тамирчдын хамтарсан бэлтгэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ