А.Энхтуул “Эрбилийн өрөг”-т амжилттай нүүж байна
Ирак улсын Эрбиль хотноо зохион байгуулагдаж буй “2nd International Chess Festival” олон улсын тэмцээнд Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер А.Энхтуул эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна. Хоёр дахь удаагаа болж буй энэхүү тэмцээнд манай улсаас нэг тамирчин оролцож байгаа юм. Тус тэмцээнд Голландын их мастер Сергей Тивяков тэргүүтэй 71 тамирчин швейцарь системээр есөн өрөг тоглох юм.
Авсан онооных нь байдлаар эхний 21 тамирчныг жагсаахад манай тамирчин 15 дугаар байрт бичигдсэн байна. Харин Голландын их мастер Сергей Тивяков жагсаалтыг тэргүүлж, Украйны их мастер Констансен Тарлев, Бельгийн их мастер Вадим Малахатко нар удаалж байна.
Дэлхийн шатрын холбооны олон улсын мастер А.Энхтуул нь Сэлэнгэ аймаг болон “Монгол-Чех” металл компани, “Sunday” группын шатарчин. Өнөөдөр долоо дахь өргийн тоглолтууд явагдах ба тэмцээн энэ сарын 19-нд өндөрлөнө.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ