
Санхүү, татварын алба үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан “Дуэт Энд Дуэль” хос дууны уралдаанд хүн ам хариуцсан татварын Улсын байцаагч Мөнхжаргалын Гантөмөр, нэг цэгийн үйлчилгээний тасгийн Татварын Улсын байцаагч Сайнбуянгийн Алтанзул нар оролцож нийт 11 хос дуучдаас авъяас чадлаараа онцгойрон 3 дугаар байранд шалгарав.
Тэмцээн ардын , зохиолын , эстрад гэсэн гурван төрлийн дуугаар зохион байгуулагдаж улмаар татварын байцаагчид ардын дуундаа тохирсон хувцас мөн жүжиглэлт, дуулалт нь үзэгчдийн болон санхүүчдын талархлыг ихээр татаж олныг баясгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ