Гэр бүлийн хүчирхийлэл чимээгүй тахал болсон уу
Та бид хүнлэг бус нийгэмд аж төрж сууна. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөн сэтгэл санаа болон бие мах бодиороо хохирсоор л яваа нь нууц биш. Учир нь, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэд өөрийн гэр бүлийн хүн буюу нөхөр, аль эсвэл хамтран амьдрагч найз залуудаа зодуулах, сэтгэл санааны дайралтад өртөх гээд маш олон тооны хүчирхийлэлд өртөж байна.
6
Зөвхөн сүүлийн гурван жилд хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүдийн тоог харахад 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь нас, бие махбодоороо хохирон цагдаагийн байгууллагад ханджээ. Зориг гаргаж цагдаагийн байгууллагад хандсан нь эдгээр хүмүүс.
6
Харин жил ирэх тусам нэмэгдэж байгаа далд хэлбэртэй энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн бүхий л давхаргын гэр бүлд гардаг ч төдийлөн цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Цагдаагийн байгууллагын зүгээс гэр бүлийн асуудлыг анхаарач үздэггүй, өөрсдөө зохицоод учраа ол гэсэн хандлагайтай байдаг нь нууц биш. Энэ тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн эрхийг хамгаалах “Хүчирхийллээс хамгалах үндэсний төв” болон бусад ТББ- уудад ханддаг. Нийслэл хотын иргэд эдгээр төвүүдэд хандаж тусламж үйлчилгээ авах боломж харьцангуй их байдаг бололтой.
6
Харин орон нутгийн иргэд хүчирхийллээс хэр хамгаалуулж байгаа бол гэдгийг хэн ч мэдэхгүй. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад өнгөрсөн долоо хоногт Дархан хотод амьдрах найзын маань хөрш эмэгтэй согтуу зоддог нөхрөөсөө нуугдах газар олдохгүй нь гээд уйлаад байна. Дарханы “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн салбар нь манайх хүн хүлээж авдаггүй. Хотод оч гэсэн хариулт өгсөн тул өнөөх бүсгүй 2 настай хүүхдээ аваад хот руу явлаа хэмээн мэдээлэл өгсөн. Энэ мэт олон жишээг дурьдаж болно. Тиймдээ ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд тусламж авч чадахгүй хичнээн эмэгтэй гэртээ нүдэндээ нулимстай, зүрхэндээ шархтай, үр хүүхдийнх нь харц айдаст автан суугаа нь тодорхойгүй байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд нөхөр болон хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд хохирол учруулах бүр цаашлаад амь насыг нь хохироож, гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд ч байгаа.
7
Өнөөдрийн байдлаар ийм 300 гаруй эмэгтэй хорих ял эдэлж байна. Ер нь хорих ял эдэлж байгаа болон эдэлж байсан эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, нөхөр болон хамтран амьдрагчийнхаа амь насыг хөнөөснөөс болж ял эдэлж байгаа гэсэн харамсалтай судалгаа байна. Гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэлтэйгээр эмэгтэйчүүд амиа хорлох тохиолдол ч сүүлийн үед өсөх хандлагатай байгаа гэнэ.
7
Эр нөхрийн дарамт эмэгтэйчүүдийг үхлийн олс уруу толгойгоо шургуулах гол шалтаг болж буй үзэгдэл нийгэмд өсч байгаа нь харамсалтай хэмээн энэ төрлийн судалгаа хийдэг хүмүүс онцолж байна. Нөхөр нь архи ууж эхнэрээ зодож хөнөөсөн гэх хэрэг ч шил дараалан гарах болов. Энэ нь өнөөдрийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл газар авч буйн тод илрэл билээ.
7
Ер нь гэр бүлийн хүчирхийлэл 1990-ээд оноос хойш нэмэгдсэн юм байна. Өнөөдөр нийгэмд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь хэрээс хэтэрсэн гэнэ. Архи уусан нөхөр гэртээ агсам тавьж эхнэрийнхээ толгойг хагалжээ, нөхөр нь эхнэрийнхээ биеийг хүчээр үнэлүүлжээ, хартай нөхөр архи ууж эхнэрээ заазуурдлаа, эхнэрээ хардаж амийг нь хөнөөжээ гэх аймшигт хэргийн сэрэмжлүүлэг мэдээллүүд өдөр тутмын сонины зай талбайн багагүй хувийг эзэлж байгаа нь үүнийг нотлох болов уу.
7
Гэр бүлийн хүчирхийлэл ихэнхидээ нууц байсаар өнгөрдөг. Ихэнхи тохиолдолд бид энэхүү мэдээллийг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон найз нөхдөөсөө сонсож мэддэг. Зарим тохиолдолд биеийнхээ энд тэнд хөхрүүлчихсэн эмэгтэй “шатнаас уначихсан”, “Мод хагалж байгаад нүдээ цохичихлоо” гэх зэргээр нуугаад өнгөрдөг нь хүчирхийллийг улам газар авахуулж байна. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө айлган, сүрдүүлэх, занах, зодох, доромжлох зэргээр бие, сэтгэлийн дарамт үзүүлж, хүч хэрэглэхийг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ.
7
Гэр бүлийн хүчирхийлэлд үг хэлээр болон биеийн хүчээр бусдыгаа дарамтлах бүх үйлдэл, хамрах бөгөөд хохирогч нь сэтгэл санаагаар унахаас эхлээд биедээ шарх сорвитой болоход хүрч, улмаар амь насанд нь аюул учирдаг. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь маш нуугдмал байдгаас энэ талаар хийгдсэн судалгаа цөөн байдаг байна. Гэр бүлийн хүчирхийлэл үг хэлээр доромжлохоос эхлээд бие махбодын хүчирхийлэлд хүргэдэг, дарангуйллын нэг хэлбэрээс нөгөөд шилжин даамжирч байдаг үйлдэл юм.
.
Гэр бүлийн хүчирхийлэл нь энгийн зүйлээр эхлээд аажимдаа улам харгис шинжтэй болохын зэрэгцээ тодорхой хугацааны дараа давтагддаг нь аймшигтай. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас Нийслэл хотод 400 орчим гэмт хэрэг гарснаас өнгөрсөн онтой харьцуулахад 50 гаруй нэгжээр өсчээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 408 бүртгэгдсэн байна.Энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа нь хаалттай хаалганы цаана үйлдэгддэг.
_
Эхнэр нөхрийн хоорондын үйлдлүүдээс гадна хадам, ах, дүү, аав ээжийн дунд ч байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд 346 иргэн өртсөнийг давтамжаар нь авч үзэхэд жилд 1-2 удаа 196, улиралд 1-2 удаа 23, сард 1-2 удаа 6, гурав хоногт 1, байнга хоёр тохиолдол байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн чимээгүй тахал болоод байгааг хаа хаанаа анхаарах цаг иржээ.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ