Гадаад руу суралцах хүсэлтэй иргэдээс авах шалгалтын тов гарлаа

img

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулах тов гарчээ. Уралдаант шалгалтад тухайн зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр /докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс магистр/-аас доошгүй боловсролтой, дипломын сурлагын голч дүн нь 3,25 түүнээс дээш байх, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлагыг бүрэн хангасан,  гадаад улсын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад зарлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу шууд суралцахаар аж.  Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг 2011 оны 12 дугаар сарын 12-наас 16-ны өдрүүдэд 9:00-16:00 цагийн хооронд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Төв номын сангийн 305 номерын өрөөнд бүртгэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Thresa Kingsford:
I was just looking for this data for a even though. Immediately after 6 hours of continuous Googleing, lastly I got it within your site. I wonder what's the lack of Google strategy that do not rank this type of informative sites in top of the list. Usually the top sites are full of garbage.
2011-12-12
chadaj l bval gadaadad sur gej zovloh bna. gehdee gaigui ornuudad.
2011-12-05
гадаад руу биш гадаадад гээч мал аж ахуй...
2011-12-03