”Кино шиг амьдрал”-ыг дэлгэнэ

img

“DOZ entertainment”-ынхан шинэ бүтээлээ маргааш буюу энэ сарын 19-нд дэлгэх нь. Тэд энэ удаад  "Кино шиг амьдрал" инээдмийн уран сайхны кино бүтээсэн бөгөөд кинондоо тулааны урлагийн гайхамшигийг үзүүлэх ажээ.

Энэ талаар киноны найруулагч, зохиолч Ш.Доржсүрэн ярихдаа “Би энэхүү ”Кино шиг амьдрал” кинонд  анх удаа эхнэртэйгээ эхнэр нөхрийн дүр бүтээлээ. Уг киноны продюсераар миний эхнэр, жүжигчин А.Мөнгөнзул ажилласан. Киноны зураг авалтыг  Вьетнам улсад гурван сарын турш хийлээ. Киноны гол дүрд  “Хэцүү анги” цувралын Сувдад тоглосон жүжигчин Э.Уянга, “Өдөр өдрийн нар” олон ангит киноны мэс заслын эмчийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Чинзориг, н.Батхишиг нарын залуу жүжигчдийг тоглуулсан. Өнөөдөр бид бие бие рүүгээ инээж чадахаа больчихож. Уг нь хүмүүс аз жаргалтай инээж байх ёстой. Бид айл бүрд очиж, амьдралыг аз жаргалтай сайн сайхнаар олж хараач ээ гэж хэлж чадахгүйгээс хойш уран бүтээлээрээ энэ санаагаа гаргая гэж бодсон. Хэдийгээр бидний хийсэн кино инээдмийн боловч хүмүүст инээдмээр дамжуулж ухаарал бэлэглэе гэж хүссэн” гэв. Мөн тэрбээр “Манай  “DOZ entertainment”-ын уран бүтээлчид энэ уран бүтээлдээ тус улсын хоёр ч томоохон кино студитэй хамтран ажилласнаараа онцлог” гэсэн юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чингүүн:
Ой гутахаар кино байна хха жүжиглэлт бол sad
2017-04-01
bubaa:
tarhinii arhag turaaluud xaxaxa
2013-12-18
unurchimeg:
copy dooeoo bas copy-dchihsan um bishvv kkk
2013-12-18