Жүдогийн холбооны Ерөнхийлөгч тамирчдад баяр хүргэв
Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн тамирчдын долоо дахь удаагийн, залуучуудын 14 дэх удаагийн наадамд Монголын жүдочид амжилттай оролцож 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн билээ.
Ирээдүйн олимп дэлхийн аваргуудыг өнөөдөр Жүдогийн холбооны Ерөнхийлөгч, ҮХАА-н сайд Х.Баттулга хүлээн авч уулзан баяр хүргээд, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүссэн байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 24 орон оролцсоноос манай улс багаараа гуравдугаар байрт шалгарсан юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ