А.Мөнхзул: “Би дурламаар байна” дууны клипний санааг бусдаас авснаа үгүйсгэхгүй

img

“DOZ entertainment”-ын уран бүтээлчид маргааш  "Кино шиг амьдрал" гэх инээдмийн уран сайхны киноныхоо нээлтийг хийнэ. Шинэ киноныхаа талаар тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр  жүжигчин А.Мөнхзултай  ярилцлаа.

.

-Юуны өмнө шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байгаа танай хамт олонд баяр хүргье. Шинэ уран бүтээлийнхээ тухай манай уншигчдад сонирхуулаач?

-Баярлалаа. Шууд.мн сайтын уншигчддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Манай “DOZ entertainment”-ийн шинэ уран бүтээл болох "Кино шиг амьдрал" инээдмийн уран сайхны кино маань маргааш кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Энэ киноны  зураг авалтын 90 гаруй хувийг Вьетнам улсад өнгөрсөн зун хийлээ. Киноны бүрэлдэхүүнд нийт 30 гаруй хүн ажилласан. Үүнээс 13 уран бүтээлч Вьетнам улсад очиж зураг авалтын ажилд оролцсон байгаа. Мөн тус улсын кино урлагийн мэргэжилтнүүд техникийн туслалцаа үзүүлж, бидний киног дэмжиж ажилласан. Кинонд маань дандаа залуу уран бүтээлчид ажилласан гэдгээрээ онцлог юм. Энэ киног бүтээхэд Вьетнам улсад суугаа Монголын ЭСЯ-аас ихээхэн дэмжлэг туслалцааг үзүүлж байсныг дурьдмаар байна.

.

-Киноны үйл явдалд зодоон, тулааны хэсэг нэлээд гардаг гэж сонссон. Тулааны тавилтууд дээр ямар хүнээс зөвлөгөө авсан бэ?

-Бид Вьетнам явахаасаа өмнө Монголд сар гаруйн хугацаанд тулааны бэлтгэл, сургуулалт хийсэн. Манай киноны гол дүр болох Жарантав буюу Батхишиг маань тулааны урлагаар хичээллэдэг. Түүнээс гадна бид уран бүтээлийн анд Нарутогоос зөвлөгөө авч, тулааны тавилтуудаа хийсэн.

.

-Халуун оронд хийсэн киног Монголын тэсгэм хүйтэн өвлийн улиралд гаргаж байгаа нь их сонирхолтой санагдаж байна?

-Тиймээ. Бид үзэгчддээ чанартай уран бүтээл хүргэх үүднээс энэ киног маш урт хугацаанд хийлээ. Зуны +40 хэм ба түүнээс дээш дулаан уур амьсгалыг дөн өвлөөр үзүүлнэ гэдэг үнэхээр сонин. Гэхдээ бид энэ киног заавал өвөл гаргана гэж анхнаасаа төлөвлөөгүй. Цаг хугацаа  ингэж таарсан.

Энэ дашрамд хэлэхэд, маргааш Монголд нээлтээ хийх уг киногоо бид ирэх 2014 онд Вьетнам улсад гаргах төлөвлөгөөтэй байна. Одоо бичиг цаасны ажлаа хөөцөлдөж байгаа.

:

-Хоёулаа яриагаа өөр сэдэв рүү хандуулах уу. Саяхан дуучин Д.Болдын “Би дурламаар байна” клип “UBS awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч, график дизайн шагнал хүртсэн. Тун удалгүй тус клип “хулгайн” гэх нэр хочийг зүүлээ. Энэ талаар дуучин Д.Болд “DOZ entertainment” энэ бүтээлийг 15 сая төгрөгөөр хийж өгсөн” хэмээн мэдэгдсэн. Энэ үнэн үү?

- Үнэн. Энэ асуултад бид хэзээ нэгэн цагт хариулна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ бид тус дууны клипний санааг бусдаас авсан гэдгээ үгүйсгэхгүй. Дэлхийн аль ч оронд уран бүтээлчдийн санаа давхцах явдал цөөнгүй байдаг шүү дээ. Энэ клипний санааг манай эвлүүлэгч  “Sony”-ийн рекламнаас аваад, бидэнд хэлсэн. Тэгэхээр нь бид үүнээс сайн хийж чадах уу, үгүй юу гэдгийг их ярилцсан. Гэвч яг  100 хувь дууриагаагүй шүү дээ.

Энд нэг зүйл хэлмээр байна. “Би дурламаар байна” дууны клипийг шагнал хүртэхээс өмнө нь хэн ч асуудал үүсгээгүй. Харин шагнал авсны дараа “дууриасан” гэх асуудлыг гаргаж ирсэн. Үнэндээ бид дэлхийн брендийн рекламыг муутгаж, дордуулаагүй. Магадгүй энэ клипийг 15 сая төгрөгөөр бүтээсэн гэдэг нь үнэтэй сонсогдож байгаа байх. Гэвч үүний ард 41 хүн ажилласан. Тэдгээр хүмүүсийг бид өмөөрөх ёстой.

.

-Энэ асуудлын дараа дуучин Д.Болд та бүхэнтэй холбогдож, гомдол мэдүүлсэн үү?

-Үгүй.

.

-“DOZ entertainment”-ын захирал Ш.Доржсүрэн та хоёр  хошин урлагын тайзнаа анх үзэгчдэд танигдсан. Цаашид тайзны уран бүтээл хийх үү?

-Үгүй гэж бодож байна. Одоогоор дэлгэцийн уран бүтээлд илүү анхаарлаа хандуулж байгаа.

.

-Удахгүй шинэ жил болох гэж байна. А.Мөнхзул багадаа цасан охин болж байв уу?

-Ганц хийдэг ажил цасан охин байлаа шүү дээ /инээв.сур/ Манай аавын ажлын хүн өвлийн өвгөн болоод би цасан охин болно. Тэгээд аавынхаа ажлаас бэлэг, ээжийн ажлаас бэлэг, сургуулиасаа бэлэг гээд зөндөө бэлэг авдаг байсан. Тэр үед шинэ жил их гоё болдог байсан. Одоо нийгмээ дагаад бас их сонин болсон байна. Аль эсвэл хуучны, дурсамж болсон зүйлүүд маань үнэтэй байдаг ч юмуу. Ээж маань тухайн үедээ марлин дээр "Шинэ жилийн баярын мэнд хүргье" гээд чимэглээд бичсэн байсан нь их гоё санагдаж байна. Манайх чинь Эрдэнэтэд Оросын байранд байдаг байсан. Тэгээд Оросуудаас ёлко чимэхийг сурна. Тоглоом элбэг биш байсан болохоор баавгайтай чихрийн цаасаар гоё тоглоом хийгээд л чимчихдэг байсан. Одоо бодохоор аав ээжтэйгээ өнгөрөөж байсан шинэ жил хамгийн их үнэтэй байж дээ.

.

-Одоо цасан охин болооч гэсэн урилга ирж байна уу?

-Цасан охин болох санал ирсэн. Би татгалзсан. Нэгд хөгшин цасан охин болоод яахав. Хоёрт бүтэн өдрийн эфир гэдэг чинь барагдахгүй том ажил байдаг юм байна.

.

-Шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Ер нь шинэ жилээр гэртээ байдаггүй шүү дээ. Одоо яахав нэгэнт энэ мэргэжилийг сонгосон юм чинь. Түүнээс баяр тэмдэглэж чадсангүй гээд нөхөртөө ч юм уу эсвэл өөртөө уурлаад байдаггүй. Хүн дуртай юмнаасаа кайф авдаг шүү дээ.

6

-Зулаа ямар бэлэг авах дуртай вэ?

-Яг тийм гээд онцлоод байх юм байхгүй дээ. Хүн сэтгэлээсээ өгсөн л бол сайхан.

6

-Ярилцсанд баярлалаа.

6

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkk:
dooeo ene mangariig yaj tooj suusiin
2013-12-19
onigoo:
onigootoi ym daa. ingej arzaitlaa ineegeed l boloo yu. yu bolood bna aa.
2013-12-19
anasakasan:
гадаад дотоодын санаа, үг ая хулгай хийдэг уран бүтээлч гэж юу байхав дээ. зүгээр л эд нар сэтгэж чадахгүй л байна. болд ч бас ичих л хэрэгтэй л дээ.
2013-12-19
дашзэвэг:
зулаа, дооёо 2 гоё л хосууд шдээ сайхан байдаг. манай урлагийнханд гоё гоё хосууд зөндөө байдаг би дэмждэг тэрний л нэг нь хөөрхөн 2 хүүхэдтэй дахиад олон хүүхэдтэй болохыг хүсье.
2013-12-19
уншигч:
урдаа байгаа бэлэн хоолоо олигтойхон идэж чадахгүй байж хөдөлмөр хийж байгаа хүнийг муулж суудаг хүмүүс ичиг ичиг, чи өөрийгөө хийснээ нэг бичээдхээч баахаас өөр юу ч хийгээгүй байгаа да ичиг ичиг
2013-12-19
agluu:
zulaa odoo nukhuriinkhuu kino nd bitgii togol onigoo onigoo chi bid 2 saikhan ue baisan shuu soeliintuv urguu ulguurt goe goe
2013-12-19
irgen:
sanaag hulgailsan n unen gechihed sanaa davhatsahiig ali ter gehev gedegn yu gej baigaa yum bol doo?
2013-12-19
zochin:
ene humuus yamar sonin bolson ym be dee, ym hiij bgaa negnee bainga muulaad doosh ni hiij bhiin uursduu yu hiij buteesen humuus bgaa bol doo......tsuuhuulee bj neg negniigee demjeechee!!!!!!!
2013-12-19
zochin :
zulaa chi setgeleesee ugsun belegnd durtai gesen uu tegvel chamd * gedeg beleg ugie
2013-12-19
hahaha:
tsutsu ene commentuudiig unshsan jin bur uur hurchlee harvingaa unjuulsan haltar avgai ch genu yu yu ch genuu bitgii iim hunii durgui hurgesen ym hiij bgach
2013-12-19
ymar sonin uzel bodoltoi humuus ve lol:
kinog n uzeechguu bj ene humuus mongoliin kino urlagiig saijruulahiig hicheej l yvaa uran buteelchid harin ta nar bol harin yu ch hiilgui zugeer l comnii ardaas heden haraaliin comment bicheed suuj bga jinhene sorog uzel bodoltoi hort havdar
2013-12-19
hoshin urlagiin hujaanuud:
ene avgaid ichih bulchirhai baidaggui yum baihdaa. erliizuud mungu harahaaraa amitan bolchihiimaa neeree
2013-12-18
kokodesert:
neg l ix gadaadad xiisen kino, tegj xumuusiig tatax geed xereggui baix oo
2013-12-18
kokodesert:
onigoo, onigoo vietnamuud mongoliin kino urlagiig iim dood tuvshind baidag yum baina gej bodson baixdaa
2013-12-18
ugui yahav dee :
za ter ch odoo duurch amjilt husey rasarhai yum hiigeerei dee itgej bga shu
2013-12-18
bold :
yu gej uursdiiguu umuuruud bga ym ve tegvel anhnaasaa kilpni sanaag bud*as huulsan shuu geed heleh heregtei bisan ym shdee ungursun hoino tegsen ym geed 2 estoi taatsan humuus ymdaa anh yu yrij nadaas mungu avlaa tugs shinleg kilp sanaa 100% geed bidnii sanaa geed hunees mungu avaa bizdee odoo bolhoor gadnaas sanaa avsan geed yu yriad bga ym ve naad kino chin hurtel gadnaas avsan sanaa yu bas ug helee zuv bodoj yrij bgaarai zulaa dooeoo gui
2013-12-18
bataa:
suvargan tsenher uuliin battsetseg bas ooro togoldog bsan xaxa... harvingaa unjuulsan haltar avgai xaxa
2013-12-18
bodoh l:
ter unen shuu bukh kinondoo uuruu togoldog kkk uuguun shig garsan bna
2013-12-18
suvdaa:
dandaa uuruu gol durd toglood l unen sonirholgui uur zaluu goyo uran buteelch gargaj ireed uuruu tuslah durd ni togloh heregtei sh dee tiim l mongoliin kino urlagt huvi nemree oruulah gej bga yum bol
2013-12-18
ssss:
teneg garuud hulgai hiihees uur tolgoigoo ajiluulj chaddagui malnuud.....
2013-12-18
bi 88:
onigoo garuud zail zail
2013-12-18