Хүүгээ хөнөөсөн Г.Бошигт Дээд шүүхэд гомдол гаргажээ
МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн хүү Х-г олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхээс 10 жил, нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч ялыг хэвээр үлдээсэн учраас хяналтын шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг энэ сарын 20-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ