Захиргааны хариуцлагын тухай хуулийн заалт эцэг хуультай зөрчилджээ

img

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын  өнөөдрийн хуралдаанаар Захиргааны хариуцлагын тухай  хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэвэрээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 47 зүйлийн нэг дэх заалтыг зөрчсөн эсэхийг  хянан хэлэлцлээ. Тус хуралдаанаас гаргасан дүгнэлтэд “Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4.5-д “... баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимтай зөрчилдөж байна” хэмээн үзжээ. Тиймээс эцэг хуулийн заалтыг зөрчсөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээрх заалтын үйлчлэлийг түдгэлзүүлсэн байна.

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ