Манай шатарчид ДАШТ-нд оролцож байна
Арабын Нэгдсэн Эмират улсын Ал Айн хотноо зохиогдож буй Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын цагаар 19:00 цагт хоёрдугаар өргийн тоглолт эхэлнэ.
Манай улсаас Монголын Шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин оролцож байгаа билээ. Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас охид хөвгүүд гэсэн зургаан насны 12 ангиллаар явагдана.
Энэ жилийн ДАШТ-нд 121 орны 1841 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Тэднээс ОХУ 111 тамирчинтай тэргүүлж байгаа бол АНУ 97, зохион байгуулагч Африкийн нэгдсэн Эмират улс 87, Энэтхэгээс 84 тамирчин оролцож байна. Манай улс ч мөн оролцож буй тамирчдынхаа тоогоор эхний аравт бичигдэж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ