Ч.Бадрал 80 мянган рублиар шагнуулжээ

img

БЦДБЧ-ын дуучин Ч.Бадрал ОХУ-ын Тверь хотноо болсон Ардын жүжигчин А.П.Ивановагийн нэрэмжит  Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.

Энэхүү уралдаанд олон улсын нэр хүндтэй 16 орны 400 гаруй дуучин өрсөлдөж, гуравдугаар шатанд 20 дуучин үлдэж, манай дуучин  түрүүлсэн байна.

Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг Ц.Ерөө багшийн удирдлаган дор төгссөн. Өнгөрсөн оноос ОХУ-д дуулаачийн мэргэжлээр суралцжээ. Өмнө нь  ОХУ-ын Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын ари романс дуулаачдын хоёр дахь удаагийн уралдаанд гуравдугаар байр эзэлж байжээ. Түүний энэ удаагийн шагналыг цом, сертификат 80.000 рубль дагалдсан байна.

Б.Буд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongol zaluuchuudaar baharhaj bna.bayr hvrgie
2013-12-20
zoloo:
manai badral uneheer sain shuu
2013-12-19
баяр хүргэе!:
баяр хүргэе! улам сайн дуулаарай
2013-12-19