Олимпийн бамбар аялуулах сарын аян өрнөж байна

img

Олимпийг сурталчлах, олимпизмийн үзэл суртлыг таниулах, бамбар аялуулах, энэ талаар хүүхэд залуучуудад боловсрол олгох аян Монгол орон даяар өрнөж байна. 2 жилийн хугацаанд үргэлжлэн явагдах энэ аян 21 аймаг тус бүр нэг сарын хугацаанд явагдаж байгаа юм. Өнгөрсөн оны 10-р сараас Сэлэнгэ аймгаас гараагаа эхэлсэн энэ арга хэмжээний галт бамбар 1-р сарын сүүлээр Говь-Алтай аймгаас Ховд аймагт хүлээлгэн өгөх юм байна. МҮОХ-ноос энэ ажлын хүрээнд олимпийн алдартнуудтай уулзалт ярилцлага хийх боломжийг хүүхэд залууст нээж өгч, тэдний хөдөлмөр алдрыг тэмдэглэх, өсвөр үеийнхний дунд олимпийн сэдэвтэй гар зураг, эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Мөн аймаг сум, ЕБС, байгууллага, их дээд сургуулиудад олимпийн танхим нээх олон бүтээлч ажлыг зохион байгуулж байна. 2012 оны 12-р сарын 01-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ аяны арга хэмжээг хамгийн сүүлд нийслэл хотын 8 дүүрэгт зохион байгуулах юм. МУ-ын 700 гаруй ЕБС-иудад хэрэгжүүлсэн олимпийн танхим МҮОХ-ны анхан шатны нэгж байгууллага болон өргөжиж Олимпийн танхимын зөвлөл болжээ. Олимпийн бамбар аялуулах энэ аян одоогийн байдлаар Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт өрнөөд байгаа аж. Цаашид Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймагт гээд шил дараалан өрнөх юм. Дашрамд дуулгахад МҮОХ-ноос энэ аяны хаалтын ажиллагааны дараа баримтат кино хийхээр төлөвлөж байгаа юм байна. А.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ