Олимпийн аварга их спортдоо эргэн ирлээ

img

Өчигдөр Улаанбаатараас боксын үндэсний шигшээ багийнхан маань хоёр хуваагдан Куба, Казакстаныг зорилоо. Ирэх хавар Астанад болох Азийн аваргаас өмнөх олон улсын хэмжээний халаалтын тэмцээнүүдэд оролцох ширэн бээлийтнүүд маань мордсоны дунд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Энхбатын Бадар-Ууган маань багтжээ. Дэлхийн шилдэг боксчноор тодорсон, олимпийн алтан медалийг хэд ч давхарлаж авах хэмжээний “илүү” тоглолт үзүүлж, гуядаж авсан Э.Бадар-Ууган их спортдоо эргэн ирж буй баяртай мэдээ таны, миний чихийг дэлсэж эхэллээ. Алтан соёмбот далбаагаа “Шувууны үүр”-нд мандуулж хотол олныхоо магнайг тэнийлгэн хязгааргүй баяр бахархалд умбуулж байсан Бадар-Ууган маань Бээжингийн олимпоос хойш бэртлийн улмаас рингэндээ гарч амжаагүй байсан юм. Тив, дэлхийн тэмцээнүүдэд олимпийн аваргаа харахыг хүссэн монголчуудын хүсэл тун удахгүй биелэх болжээ. Олимпийн аварга хэмээх хүндтэй алдрыг хүртсэн түүний хувьд гэмтэл бэртэл нь төдийлөн илааршихгүй, хажуугаар нь “оддын өвчин тусав” гэх мэт элдэв бусын атаархал, хэл ам дагуулсан үгс түүнийг алтан рингэндээ гараагүй удсан энэ хугацаанд багагүй зовоосон. Энэ хугацаанд тэрбээр дээр дурдсан шиг ямар нэгэн оюун санааны өвчин туссангүй, харин биеийн гэмтлийг арилгахаар зүтгэж, хажуугаар нь бэлтгэлээ базаасаар өдийг хүржээ. Сүүлийн үед бэртэл нь илааршиж рингэнд тулалдах боломж олгосон учир бэлтгэл сургуулилтаа тэвчээр заан базаасаар ийнхүү хилийн дээс алхан тулалдахаар шигшээ багийнхантайгаа дахин морджээ. Ид залуу 26-тай аварга маань ийнхүү их спортдоо эргэн ирлээ. Ирэх жилийн хавар Казакстаны Астанад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ бол олимпийн эрх горилох Ази тивийн ширэн бээлийтнүүдийн сүүлчийн найдвар. Нийтдээ манай тивийн 25 боксчин Лондонг зорих визээ халааслах юм. Манай боксчдын хувьд ч Астана бол олимпийн эрхээ саяхан ДАШТ-аас өвөртөлчихсөн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нарыг эс тооцвол хамгийн том боломж. Олимпийн аваргын маань тулалдах 57 кг-ийн жинд Азиас зургаан боксчин Лондонг зорихоос гурав нь эрхээ авчихсан. Үлдсэн гурван эрхийн нэгийг авахын төлөө Э.Бадар-Ууган маань Астанагийн рингэнд гарах учиртай. Тиймээс л одооноос эхлэн Астанад зохиогдох том бага тэмцээнүүдэд оролцож дэвжээндээ дасахаар Казакстаныг зорьжээ. Техник технологи хөгжсөн одоо цагт бокс төдийгүй бүхий л спортын төрөлд өрсөлдөгчөө судлах гэдэг зүйл ялалтад хамгийн том нөлөөтэй хүчин болжээ. Саяхан ОХУ-д болсон тэмцээнд П.Сэрдамбатай тулсан өрсөлдөгч нь манай боксчны алхаа гишгээ, бүх хөдөлгөөнийг гаргууд сайн судлаж рингэнд гарсан нь илт байлаа. Нэгэнт энэ цаг үедээ өөрийн жиндээ тив дэлхийн хэмжээний топ өрсөлдөгч болчихсон П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нарыг нөгөө л хэдэн учраа нь гайгүй сайн судалдаг нь тодорхой. Харин олимпийн аварга маань олимпоос хойш рингэнд гараагүй учир өрсөлдөгчдөө битүү морь. Одоо аваргын эзгүйд тив, дэлхийн медалийг халаасалсан өрсөлдөгч нар нь эмээж байгаа. За, ямартай ч их спортдоо эргэн ирж ард түмнийхээ хүлээсэн сэтгэлийг уужруулсан аваргадаа зорьсон үйлст нь амжилт хүсье. Бээжингийн дэвжээнд гялалзсан шигээ гарсан ринг болгондоо гялалзаж, улмаар ирэх жил эх орныхоо хөрснөөс гарсан алтны хольцтой медалийг Лондонгийн рингнээс авах болтугай хэмээн хүсэн ерөөе. Илүү, илүү аваргаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uneheer udaan huleesen arai bolchihgui bailgui dee gesen butsaad irlee tim bailgui dee tenger mini
2011-12-20
amjilt husie!! chi iluu chuu.. chamaig delhiin ringend odoohondoo barahgui Badraa!!! Beejind yaldag shigee tsoilood garaad ir!!
2011-12-08
чи эх орны маань нэрийг гаргана
2011-12-05
toglosongui ih udlaa hund bh bolno dooo. Gehdee hicheegeerei amjilt husye
2011-12-05
shaa shaa
2011-12-05
56 кг шүү
2011-12-05
ОЛИМПИЙН ХОС АЛТАН МЕДАЛЬТАЙ БОЛООРОЙ БАДРАА
2011-12-05
emegtei bokschidiin medeeleliig tawiach
2011-12-04
Saiahan medee bn. Amjilt huseye/ Chi chadanaa
2011-12-04
saihan
2011-12-04
Badraa gaar mongol hun bur baharhadag chi shuu
2011-12-04
sn sn
2011-12-04
Маш гоё мэдээ байна. Энэ мэдээг уншаад сэтгэл сэргэж, тэнгэр цэлмэх шиг боллоо. Ийм мэдээг олон хоног хүлээсэндээ маш гоё.... Амжилт хүсье.
2011-12-04
uneheer udaan huleesen arai bolchihgui bailgui dee gesen butsaad irlee tim bailgui dee tenger mini
Сайхан мэдээ байна.Гэвч сэтгүүлч гуай мэдлэг муу бна.Бадраа олимпоос хойш рингэнд гарсан шүү.Астанад гайхамшигтай тулаан хийж тэр жилийн оросын аварга энэ жилийн Европын аваргын мөнгө Полянскийг буулгаж авсан юм.Хүнд тулаан хийж бэртэл нь сэдрээд хүрэл аваад зогссон доо.Харин дахиад том рингэнд гараагүй.АНУ-ийн нэртэй сэтгүүл олимпын аварга болно гэдгийг нь хэлсэн АИБА олимпийн 11 аваргуудаас ганцхан Бадрааг л дэлхийн шилдэгээр зарласан гайхамшигтай жинхэнэ аварга юм шүү.Муусайн атаачууд элдэв юм бичдэгт уур минь хүрдэг юм.Естой жинхэнэ аварга.Хайрлахгүй бол дахиад төрөхгүй шүү монголчуудаа.Хосгүй дээ.Илүү, илүү чи дахиад илүү байгаарай.
2011-12-04
Балрана даа хөөрхий дөө
2011-12-04
Badar-uuganii bertel gedeg zovhon tactik l bsan bolov uu?Londongiin olimpod dahiad turuuleh bh
2011-12-03
Энэ жинд бас нэг сайн тамирчин бий шүү. Дорнодынх л гэдэг залуу. Нэрийг нь сайн мэдэхгүй, зурагтар л харсан. Тэгэхээр олимпод заавал нэг нь л явж таарах байх даа. 2 эрх авч болдог болов уу. Би сайн мэдэхгүй байна. Тэгдэг ёстой юм байлгүй дээ.
2011-12-03
za ashgui dee. harin 56kg-d togloh yum bolovuu. 52kg-d yum bolovuu. 2 jind 2-uuland ni tugstsogt, otgondalai gej 2 sain boxchin bgaa. iimees otgondalai l 60 luu orj badar uugan 56-d togloson ni deer baih.
2011-12-03
amjit uzuuleed uguurei uuriin chin ezguid Ukrainii bokschid ih evgui bolson shuu avargaa amjilt amjilt demjij bh bolnoo yamagt.
2011-12-03
yostoi goyo shuu
2011-12-03
AMJILT husie
2011-12-03
òèéì òèéì òýð õàâèàð Ẻí äèñêî -òîé òý?
2011-12-03
uneheer saihan medee bna. Badaraadaa amjilt husey uuriin bair suuriig butsaan avch Londond gyalalzaarai Amjilt angiin and mini.
2011-12-03
Mongoliin mini munkh khukh tenger avragii mini eveej bertel gemtelees holuur bailgaj, az amjilt avchirch hairal!!! Uragshaa avragaa.
2011-12-03
auargaa zoogod uguurei...
2011-12-03
iluu iluu
2011-12-03
amjilt husiye
2011-12-03
BADAR UUGAN SHUWUUNII UUREND AWARGA AWAAGUI SHUU SETGUULCH GUAI. YUM UNSH MEDLEGEE DEESHLUUL. TOGLOLT N AJILCHNII STADION GEDEG GAZAR BOLSIIN
2011-12-03
òèéì òèéì òýð õàâèàð Ẻí äèñêî -òîé òý?
АВАРГАТАА АМЖИЛТ ХҮСЬЕ!!
2011-12-03
avargadaa amjilt hvse.
2011-12-03
amjilt
2011-12-03
abarga abarga abarga gaihamshigtai abarga shuu
2011-12-03
mongol bakharkhaldaa amjil khusiye. bertelee sain edgeegeerei.
2011-12-03
Chi shuu chinii daraa mani abarga bolno oo
2011-12-03
hiimoritoi avarga shuu .amjilt
2011-12-03
amjilt husie awargaa gol ni bertelee sain emchluulsen bizdee
2011-12-03
AMJILT..
2011-12-03
za erhee zaaval avdiim shuu avarga mini. bertel ni l gaigui bj formondoo orood yavhcaasai daa.
2011-12-03
Сайхан мэдээ байна.Гэвч сэтгүүлч гуай мэдлэг муу бна.Бадраа олимпоос хойш рингэнд гарсан шүү.Астанад гайхамшигтай тулаан хийж тэр жилийн оросын аварга энэ жилийн Европын аваргын мөнгө Полянскийг буулгаж авсан юм.Хүнд тулаан хийж бэртэл нь сэдрээд хүрэл аваад зогссон доо.Харин дахиад том рингэнд гараагүй.АНУ-ийн нэртэй сэтгүүл олимпын аварга болно гэдгийг нь хэлсэн АИБА олимпийн 11 аваргуудаас ганцхан Бадрааг л дэлхийн шилдэгээр зарласан гайхамшигтай жинхэнэ аварга юм шүү.Муусайн атаачууд элдэв юм бичдэгт уур минь хүрдэг юм.Естой жинхэнэ аварга.Хайрлахгүй бол дахиад төрөхгүй шүү монголчуудаа.Хосгүй дээ.Илүү, илүү чи дахиад илүү байгаарай.
za ashgui dee. harin 56kg-d togloh yum bolovuu. 52kg-d yum bolovuu. 2 jind 2-uuland ni tugstsogt, otgondalai gej 2 sain boxchin bgaa. iimees otgondalai l 60 luu orj badar uugan 56-d togloson ni deer baih.
Mongoliin mini munkh khukh tenger avragii mini eveej bertel gemtelees holuur bailgaj, az amjilt avchirch hairal!!! Uragshaa avragaa.