“Алтан шонхор”-ын шалгаруулалт үргэлжилж байна
Монголын телевизүүдийн холбооноос зохион байгуулдаг телевизүүдийн оны шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” наадам маргааш буюу энэ сарын 20-нд 18:00 цагт УДБЭТ-т болох гэж байна.
Өнөөдрөөс есөн хүний бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн, мэргэжлийн шүүгчдийн баг шалгаруулалтад ирсэн бүтээлүүдийг шүүж эхэлсэн юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд СГЗ найруулагч Б.Жаргал, МУГЖ Л.Чаминчулуун, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Харилцаа холбооны зохицуулах хорооны радио давтамж, хяналт зохицуулалтын албаны мэргэжилтэн О.Цэнд-Аюуш, MAXIMA судалгааны агентлагийн мэргэжилтэн Т.Энхтунгалаг, “Hero” энтертайментын захирал Б.Баатар, СГЗ сэтгүүлч Д.Амбасэлмаа, Монгол ньюс агентлагийн захирал Б.Нандинтүшиг нар ажиллаж байна.
Энэ удаагийн наадамд 11 телевизийн уран бүтээлчид 18 номинацийн төлөө өрсөлдөж, бүтээлээ ирүүлээд байгаа аж. Шүүлт бүтэн өдрийн турш үргэлжилнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ