Алхаа тогшиж төр удирдах хэцүү

img

Танай, манай нам гэлтгүй гишүүдийн эвийг олж, төрийн ажлыг гацаалгүй явуулах нь УИХ-ын даргын үүрэг. 76 “сурагч”-тай энэ ангийнхан олонхи, цөөнх, бие даагчдаас бүрддэг. Сүүлийн гурван долоо хоног дараалан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тасалдлаа.  Өөрөөр хэлбэл, энэ сар гарснаар чуулганы нэгдсэн хуралдаан төлөвлөсөн асуудлаа хэлэлцсэнгүй хойшлуулсаар өнөөдрий хүрэв. Эхний долоо хоногт нь байнгын хороодын хуралдаагүйгээс нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал хойшилсон. Хоёр дахь долоо хоногт  гишүүдийн ирц хүрээгүйгээс мөн л хуралдаж чадаагүй. Харин өнөөдөр гишүүдийн ирц бүрдсэн хэдий ч дотоод асуудлаасаа болж үүссэн маргаан нь зөрчилдөөнд хүрлээ. Өнгөрсөн хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг мэдээллийг л сонсч, хэлэлцэх асуудал ухарсаар өнөөдрийг хүрэв. Ийнхүү төрийн ажил гацаж, саатсаар байна.

7

Нэгдсэн хуралдаанд цагтаа ирдэггүй, дэггүй гишүүдээ цаг бариулдаг болгохоор цахим спикер уг нь толгойгоо ажиллуулж, хурууны хээгээр ирц бүртгэхээр болсон. Энэ ажил өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн хэрэг. Гэвч шинэ зүйл гэдэг эхэндаа алдаа оноотой байдаг хойно, гишүүд хурууны хээгээ өгөхөд бүртгэлд орохгүй гацаж, эсвэл хоёр гурваар нь давхардан унших гээд техникийн алдаа гарлаа. Хурууны хээгээр санал явуулахад 10 эмэгтэй гишүүн 17 хүртэл нэмэгдэв. Энэ нь сөрөг хүчнийхэнд “өгөөш” болсон хэрэг.  Өчигдрийн хуралдаанаар хоёр сайдыг огцруулах асуудал хэлэлцэх байсан. Хэрвээ энэ хурууны хээгээр санал өгвөл яавч нааштай шийдэлд хүрэхгүй гэдэг алсын харааг сөрөг хүчний шинэхэн дарга С.Бямбацогт тооцоолон хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. Сөрөг хүчин зөвхөн хурууны хээгээр ирц өгч, санал хураадаг машинаас үүдээд завсарлага авч байгаа юм биш. Эрх баригчдын зүгээс хийсэн хуудуутай алхмуудын нэг нь УИХ-ын Дэгийн тухай хуулиндаа уг асуудлаар өөрчлөлт оруулж, тусгаагүйнх. Хурууны хээгээр ирц бүртгэж, санал авах тухай заалтыг хуульчлахаар гишүүд төсөл өргөн барьсан байв. Харин өргөн барьсан төслийг хэлэлцэн батлаагүй байхад хурууны хээгээр ирц бүртгэх туршилт явуулсан нь бушуу туулай борвиндоо баастай гэгч болов. Гэхдээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Компаниуд ажилчдынхаа цагийг бүртгэдэг. Хурууны хээгээр ирцийг бүртгэхэд ямар ч хууль үйлчилдэггүй. Зөвхөн байгууллага нь мэддэг. Цаашдаа бид хуралдаандаа хэн сайн оролцож байна гэдгийг ч бүртгэлийн системээр дамжуулан мэдэж, хариуцлага тооцно” хэмээв. МАН-ын бүлгийн гишүүд “Хэрвээ ирц бүртгэх гэж байгаа бол чуулганы танхимд бус орох хаалганы үүдэнд байрлуулах хэрэгтэй” гэж байлаа.

7

Ирцийг бүрдүүлэх гэж УИХ-ын дарга гараа хумхин суугаад байгаагүй. Ийн шинэ арга техник нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ гишүүдийг  хурууны хээгээр бүртгэж, товчлуур даруулснаар удирдана гэвэл эндүүрэл.  МАН-ын бүлгийн гишүүд, тэр дундаа экс спикер Ц.Нямдорж “УИХ-ын дарга З.Энхболд АН-ын бүлгийн дарга шиг ажиллаж байна. Дээрээс шууд тушаал заавраар ажиллана гэж байхгүй. Намайг УИХ-ын дарга байх үед парламент 36:36 гэсэн харьцаатай байсан. Тэр үед би 76 хүний эвийг олох гэж ажилладаг байлаа. Харин З.Энхболд зөвхөн нэг талыг барьж байна” хэмээн шүүмжлэх, зөвлөх, гомдоллохын завсар хэлнэ лээ. Спикерт хаяглагдсан энэ үг сөрөг хүчнийхэнд “хойт эцэг”-ийн зангаар хандахгүй байхыг анхааруулж буй хэрэг биз.

7

Хэрвээ зөвшилцөж, ойлголцож чадахгүй бол таръя гэх үг цөөнхийн амнаас гарч байна.   Сонгогчдын бүрдүүлсэн парламентыг тараах эрх парламентчдад бий. УИХ-ыг тараах бол нийт гишүүдийн 3/2-ын саналаар шийдэгдэнэ. Гэхдээ парламентчдад өөрсдийгөө татан буулгах зориг, зүрх дутах л болов уу. Харин намрын чуулганы нэгдсэн хуралдаан ийнхүү үе үе, бүтэн сараар хойшлоод байгааг УИХ-ын дарга төрийн хүний мэргэн ухаанаар зохицуулахгүй бол ажил урагшлахаа болилоо.

7

Гишүүд талцаж, мэтгэлцэж, маргалдаж, бүр гар занган нударга зөрүүлэх ч үе гардаг. Гэхдээ тэд энэ үйлдлүүдээсээ улбаалаад нийтээрээ хуралдаанаар таслан, олон цагаар завсарлага авч, төрийн ажлыг гацаагаад баймааргүй байна. Хэрвээ хэлэлцэх асуудал хойшилвол үдээс өмнө, хойно, эсвэл маргааш хүртэл хойшлуулъя. Түүнээс бус долоо хоногоор асуудлаа ухраамааргүй байна, их хурлын дарга аа. Нуруу нуруугаа харан зөрүүдлэх гишүүдийн эвийг олж, зохицуулах үүрэг УИХ-ын даргад оногддог. Алхаа тогшоод төрийг удирдах амархан харагддаг ч, ааш авиртай гишүүдийн эвийг олох нь удирдагчийн ухаан зарах ажил биз ээ.

7

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

н.энхлэн:
зөв шүү үүү
2013-12-23
aravsal panz:
turiin umchin toodon panzaa gej.olon xulgaichig xurungutei bolgoson panz daa.
2013-12-21
хуульч:
их хурлын дарга маань хуулийн тмс тогссон гээ биз дээ.хуульч бид нар 5 жил сурж зах зухтай болдог байтал 2 жил оройгоор сурахаар юу сурахав дээ. их дээдийн гэдэг ангийг болиулах хэрэгтэй. энэ ангийг тогссон хумуусийг мэднээ ямар чадвартай гэдгийг нь.
2013-12-21
soso:
ирц бүртгэх гэдэг чинь тамгын газрын ажил юм бишүү тэд юу хийдэг юм бол.
2013-12-20
бодол:
ухаангүй ноёнд урагшгүй албат
2013-12-20
иргэн:
уих-ын дарга энхболд та ан-ын бүлгийн дарга эрдэнэбатын дохиогоор ажилладагаа зогсоох цаг болсон юм биш үү
2013-12-20
hulguu.:
ta nar z. enhboldoor yu hiilgemeer baina. ta nar uusduu chadhuu vgvi bol chimeegvi bai busdiin man,mahn 2 bidend yu hiisen yum bodotsgoo a-l-k-aa-sh-n-uudaa
2013-12-20
зочин:
ард түмнээс сонгогдож чадаагүй ,ийм хөгийн өрөвдөлтэй амьтад бүр давраад их хурлын дарга хүртэл болчихсон, монголын төр угаасаа тоглоом.
2013-12-20
zochin:
ajildaa irj chadahgui bol tarsan deer, mongoliin tur, ard tumneer daajignaj baina, mungu ugaagch nar!
2013-12-20
ххххххххххххххх:
үндсэн ажил нь хуралд суух биз дээ, хуралдаа суухгүй юм бол яах гэж сонгуульд ордог байнаааа, ичмээр юм
2013-12-20
erka:
уих дарга з.энхболд бол чадвартай мэдлэгтэй боловсролтой соёлтой хүн дэ манайхан тэнэг атаархуу зангаа болимоор юм хуралдаа суух нь гишүүдийн үүрэг шүү дэ боловсролгүй тэнэг мангар гишүүд нь даанч олон байна ард түмнээсээ ичиж яваач хуралдаа суудагүй уих гишүүдээ ард түмэн та нарыг хэн хэн бэ гадгийг мэднэ дэ
2013-12-20
зочин:
нямдорж орондоо хууль зассан бол з.энхболд өөрийгөө орлуулж өөр хүнээр засуулаа биз дээ. з.энхболдоос бусад нь алхтай ажил явуулаад л байгаа юм даа. тэр санал өгөх машиныг өдөр бүр монгол сноуденаар шалгуулж чадахгүй болохоор итгэх аргагүй дээ. энэ ан-ын луйварчид амташссан хэрээ 13 дахин эргэхийн үлгэрийг үзүүлж байна. эхлээд сонгуулийн санал тоолох машин, дараа нь уих-ын санал өгөх автомат систем. тэгээд орон нутгийнх, хамгийн сүүлийнх нь хаана очиж дуусах бол доо
2013-12-20
зочин:
түүхэнд мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү нэж бичигдсэн байдаг. одоо машинаасаа буугаад алхаа бариад ч төр нь төвхөнөхөө болисон юм биш үү. кккккк
2013-12-20
зочин:
хийж байгаа ажлийнх нь хир нь тэр шүү дээ наад нөхөр чинь яавч улсын хэмжээний удирдагч биш намын хэмжээний фракцын хорчины юм шиг байна шүү дээ
2013-12-20
bnnnnn:
hatuu samar shuu naadah chin
2013-12-20
davarsan garuudad zoriulav:
ene ix xurald garsan garuud xenees guij garchixaad yamr xun bolchixood xiix yostoi ajilaa xiixgui xurald suux boloxooroo irtsee burtguulexgui gej gurelzej tarna ene ter gej xeniig ailgaad bgaa yum be ene door boloxoor jiriin ajiltan ajliin tsagaa yas barij xuruugaaraa baitugai nuureeree burtguulj suux yostoi yum be shudeer burtgej surgax xeregtei
2013-12-20
зочин:
энэ бэлтрэгийн нэр хүнд гэж юу ч байхгүй хулгайч юм билээ.ёстой л хуурамч дамбийжаа гэдэг шиг амьтан.ан дотор фракц нь олдчихоод дотроо эвгүй юм байна гэж ойлгосон.
2013-12-20
рробёы:
бичкээн хүнээс, бичкээн санаа....
2013-12-20
иргэн:
д. эрдэнэбат ,р.гончигдорж нарын утсан хүүхэлдэй гэдэг нь батлагдлаа. эд нарын далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орохоо болих хэрэгтэй. тэмүүжин сайдын хэлэх дуртай үгнээс их хурлын дарга ухаантай бол хуулиа сайн судал битгий нэг талд илүү үйлчил төвийг сахиж улс орноо гэсэн сэтгэл гаргах хэрэгтэй. уих -ын ажиллагаа шууд з.энхболдоос хамааралтай бусад руу буруугаа чихэж болохгүй. ажлаа хийж чадахгүй байна.
2013-12-20
сурэн:
их хурлаа удирдаж чадахгуй бол эх орноо удирдана гэж ойлгоход хэцуу л юм байна даа
2013-12-20
zochin:
zuv sanaa baival avna uu gehees zuvshultsunu gedeg ni huivaldana gesen ug shuu
2013-12-20
zochin:
bid hiih yostoi yum bna bidnii tuluu hun yum hiiddegui bidnees uur hun hiihgui yum bna gej helsen chin unen shuu
2013-12-20
zochin:
enkhbold darga ih-iin darga gedgee neeree meddeggui yum shig aashildag. hediigeer an-aas garsan ch mongol ulsiin ih-iin darga gedgee martaj bolohgui.
2013-12-20
хуяг:
хурал таслагч дураараа авирлагчид эсэргүүцэж байгаа юм. нямдорж хэзээ зохицуулж ажил явуулж байсан юм мэдэхгүй юм байна . баталсан хуулийг орондоо засаад баригдаж огцорч байсаныг мэдэх юм ард түмэн. нямдорж дарга байхдаа харин ч нэг талыг байнга барьж ажилладаг байсан шүү
2013-12-20