Шүүгчдийг томилсон зарлиг гарлаа
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүгчдийг ажлаас нь чөлөөлж, тойргийн шүүхүүдэд дахин томилохоор болсон билээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, шүүгчдийг томилсон байна. Ингэхдээ иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 тойрогт 43 шүүгчийг томилсон байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх мөн 10 тойрогтой бөгөөд 10 дугаар шүүх буюу нийслэлд Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ, Д.Гансүх, Л.Даваасүрэн, Д.Мөнхтуул нарын 13 шүүгчийг томилсон зарлиг гарчээ. Мөн дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тус бүр 4 тойрог, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 тойрог, Сум дундын шүүхийн 29 тойрогт шүүгчдийг томилсон байна. Ийн Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон нийслэл, дүүрэг дэх тойргийн шүүгчид өнөөдөр 13.00 цагаас тангараг өргөж, ажлаа албан ёсоор эхлүүлэх аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ