ШӨХТГ-ыг шүүхэд өгнө гэв

img

“Цолмон ус" ХХК Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын эсрэг шүүхэд гомдол гаргахаар болжээ.

Учир нь өнөөдөр ШӨХТГ-ын Зар сурталчилгааны хэлтэс, УСУГ-ын дарга Х.Үнэн, Усны төв лабораторын эрхлэгч Б.Урнаа нартай хамтран мэдээлэл хийсэн. Уг мэдээллээр “Штиммэ Лэбэнс”, “Цолмон-Ус” ХХК-иуд нь ОХУ-ын “Фаворит” компаниас импортлон оруулж ирсэн “Stimme Lebens” нэрийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг айл өрхүүдээр явж борлуулахдаа тэдний бүтээгдэхүүний нэр хүндэд илтээр нөлөөлөхүйц сурталчилгаа хийж байгааг хуулийн дагуу шалгаж өгөх хүсэлтийг “Жем Хужирт” ХХК, “АПУ” ХХК зэрэг аж ахуйн нэгжээс ШӨХТГ-т ирүүлжээ. Уг хүсэлтийн дагуу дээрх компаниудыг шалгахад Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогдсон гэдэг. Тиймээс энэ компаниудад Өрсөлдөөний тухай хуулийн дагуу тус бүр арван сая төгрөгийн торгуулийн ногдуулж, зөрчлийг дахин давтан гаргасан тохиолдолд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм.

Гэтэл “Штиммэ Лэбэнс”, “Цолмон-Ус” ХХК-иуд дээрх асуудлын талаар мэдэгдэл гаргаж “Бид  Жем Хужирт” ХХК, “АПУ” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн цэвэр усыг зар сурталчилгаандаа ашигласан зүйл байхгүй. Зарим тохиолдол хэрэглэгчид тусгайлан савласан усыг манай шүүлтүүрээр шинжлүүлэхийг хүсдэг. Тийм тохиолдолд хэрэглэгчдийн хүсэлтээр шинжилсэн. Тиймээс ШӨХТГ-ыг хууль бусаар нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж шүүхэд өгөхөөр боллоо” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

elecroliziin urvalaar huuragchid:
anod katod hoeriin hoorond electroliziin urval yvj baigaag haruulaad humuusiig huurch mehelj mash unetei us shuugch zardag, humuusiin himiin medleg bagataig ashigladad edniig bur uil ajilllagaag ni haah estoi shuuu
2013-12-21
tuvshin:
tsolmon us xxk arai bi*e 100.000.000 tugruguur torgoh heregtei barimttai notolgoo baigaa shuu
2013-12-20
zowzow:
zow shde magnai heterhii populist bn
2013-12-20