“Facebook од” тэргүүлжээ

img

Өнгөрч буй долоо хоногт манай кино театруудаар гарч байгаа уран сайхны кинонуудаас “Facebook од” ашиг орлогын жагсаалтаараа тэргүүлжээ. Тус кино нь 34.092.000 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол удаад нь Тэнгис кино театрт гарч эхлээд байгаа “Хайрын бэлэг” 24,013,88 төгрөгийн орлоготойгоор оржээ.

Мөн сэтгэл зүйн драм төрлөөр хийгдсэн “Хөлтрөг” уран сайхны кино зөвхөн Өргөө кино театрт гарч байгаа ба үзэгчдийн анхаарлыг татсаар байгааг 6,163,000 орлоготойгоор гуравдугаарт жагссан нь баталж байна.   Жагсаалтын удаах байруудад Өргөө кино театрт гарч буй “Зүүдэнд ч оромгүй явдал” /5.832.000/, Тэнгис кино театр гараад хоёр хонож буй “Кино шиг амьдрал” /2.929.286/, “Шинэ жилийн адал явдал” /2.698.961/ уран сайхны кино оржээ.

Ирэх долоо хоногт өнгөрсөн гурван сараас хойш Монголын кино театруудаар гарсан ашиг орлогоороо тэргүүлсэн киног олон нийтэд зарлах юм байна.

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bas bainaa baina:
yaah wee goy l kino yum shig bna lee daanch tom hvniih bolohoor vzej bolku kkk 91650566
2013-12-23