Ч.Санжаадамба зургаа дахь түрүүгээ авлаа
МҮБХ, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, АПУ ХК-тай хамтран зохион байгуулдаг Богдхан хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Долоо дахь удаагаа болж буй энэхүү барилдаанд Монгол улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ. Ингэснээр тэрбээр энэ онд Монгол бөхийн өргөөнд болсон барилдаануудааас зургаа дахь удаагийн түрүүгээ авлаа.
Энэ удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Ж.Амартүвшин, Н.Батсуурь, улсын начин Э.Энхбат, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Д.Цогзолдорж, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, Н.Батзаяа нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд барилдсан юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ