
Улаанбаатарт шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 22-24 градус, Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, шөнөдөө Алтайн уулс хоорондын хөндийгөөр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар үүлшинэ, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар ү
үлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Говийн нутгаар шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ