Сэрэмжлүүлэг

img

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс,Бүгсий голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см, Хэнтэй нуруунаас эх авсан Туул, Онон, Хэрлэн, Хангай нуруунаас эх авсан Идэр, Хануй, Чулуут,  Завхан голынх 5-25 см зузаарч, ерөнхийдөө нийт нутгаар гол мөрний мөсний зузаан тухайн үеийн олон жилийн дунджаас 10-25 см нимгэн байна. Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд битүү мөсөн бүрхүүл тогтож, зарим газраа харзтай, 10-30 см зузаан мөстэй байлаа. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний зузаан олон жилийн дунджаас харьцангуй бага мөн түүнчлэн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд хүрээгүй байгааг  анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ