Д.Ганболд: Оюутолгойгоос 3.9 тэрбум ам.доллар эдийн засагт орж ирэх бололцоотой

img

Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Оюутолгойн удирдлагууд оролцож, мэдээлэл хийн, Ерөнхий сайдын асуултад хариулав. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд, ТУЗ-ийн гишүүн н.Отгочулуу, н.Тэмүүлэн нар оролцлоо.

1

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд мэдээлэлдээ "“Эрдэнэс Оюутолгой” компанийн зүгээс Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. Бид гэрээний асуудлыг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэх зорилт тавин ажиллаж ирсэн. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой” компани нь 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Анхны баяжмалын дээжээ 2013 оны нэгдүгээр сард туршилтын журмаар гаргалаа. Баяжуулах үйлдвэр нийт хүчин чадлаараа ажиллах эхэлснээр анхныхаа зэсийн баяжмалыг экспортын тээвэрлэлтэд өнгөрөгч долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гаргасан. Баяжуулах үйлдвэр 2013 онд 300 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 12 дугаар сарын 18-ны байдлаар 252 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэлээ. Одоо Хятад улсын Ганц модны боомтын Хауфанг гаалийн баталгаат агуулахад 70.2 мянган тонн зэсийн баяжмал тээвэрлэгдэж хүргэгдсэн байна. Үүнээс хайлуулах үйлдвэрүүд 16.9 мянган тонн зэсийн баяжмалыг татан авсан байна. Бусад нөөц нь уурхай дээр хадгалагдаж, экспортлоход бэлэн байгаа. Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа Эрдэнэтээс илүүрхсэн том үйлдвэр болж чадсан" гэлээ.

41

Ирэх онд Оюутолгой 692 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэхээр төсөвлөжээ. Эрдэнэтийн 530 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг хэмжээнээс 200 мянгаар илүү юм байна. Ингэснээр уул уурхайн үйлдвэрийн салбарт хамгийн том аж ахуй болж байгаа аж. Эрдэнэт үйлдвэрийн хувьд жилийн дундажаар 125 мянган тонн зэс үйлдвэрлэдэг байна. Харин Оюутолгойн хувьд ирэх онд 175 мянган тонн цэвэр зэс, 23 мянган тонн алтыг борлуулах гэнэ.

1

Төслийн үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар 8000 орчим монгол ажилчин оролцож байгаа аж. Оюутолгойг эрчим хүчээр хангахаар Тавантолгой төсөлтэй хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан байна. Өмнөговь аймгийн Ханбогд суманд таван км хатуу хучилттай замыг өөрийн хөрөнгөөр барьжээ. Мөн эрчим хүчээр хангаж өгсөн байна. 125 сая ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв барих, багш нарын мэргэжил дээшлүүлэх, суралцагчдад зориулсан санхүүжүүлэлт зэрэгт зориулах аж. Гэрээнд өөрчлөлт оруулахаар 30 гаруй асуудал хэлэлцэгдэж байгаагийн гурван асуудал шийдэгдсэн байна. Үүний нэг нь усны асуудал аж. Усан хангамжийн асуудлаар ус ашиглах зөвшөөрлийг ашиглалтын хугацаанд авах зорилгоор гэрээ байгуулж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар, Оюутолгойн хооронд байгуулсан урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу хөрөнгө оруулалтын дараах мөнгөн урсгалын тайланд 2014, 2015 онд татварын урьдчилгаа төлбөрийн ашиглалтад улирал бүр 15 сая, жилд 60 сая ам.доллар төлөвлөхөөр улсын төсөвт тусгасан байна. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд мэдээлэл хийснийхээ дараа Засгийн газрынхны асуултад хариулсан юм.

1

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Оюутолгой төслөөр 2014 онд хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого ямар төвшинд байхаар баталсан вэ?

-Ээлжит хурлаар 2013 оны хөтөлбөр болон 2014 оны төсвийн төслийг баталсан. Энэ компанийн түүхэнд анх удаа бүтэн жилийн төсвийг нь баталсан. Өмнөх жилүүдэд сар сараар нь баталж байсан юм билээ. Хөрөнгө оруулалтын зардлыг 1.3 орчим тэрбум ам.доллар байхаар батлагдсан байна. Борлуулалтын нийт орлого энэ хугацаанд 2.6 тэрбум ам.доллар байхаар тооцжээ. Энэ нь дээрх баяжмалуудаас олох орлого юм. Энэ нь нийтдээ 3.9 тэрбум ам.доллар Монгол Улсын эдийн засагт орж ирэх бололцоотой гэсэн үг.

1

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Төсвийн санхүүжилт, гүний уурхайн асуудлаар тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Хөрөнгө оруулалтад зориулах ёстой 1.3 тэрбум ам.долларын дийлэнх нь гүний уурхайд зориулагдана. Цагаан сарын өмнөхөн тодорхой болох байх. Хоёрдугаар улиралд багтаж гүний уурхай, цаашдын үйл ажиллагаатай холбоотой асуудал ТЭЗҮ нь бүрэн боловсруулагдаж гүйцэнэ. Энэ хуваарийн дагуу явагдвал гүний уурхайн үйл ажиллагаа сэргэх юм.

1

-Усны асуудал маргаантай байна уу?

-Ил уурхайг ашиглах явцтай холбоотой болон гүний уурхай ашиглалтад орсноос хойш усны ашиглалт нэмэгдэхээр яригдаж  байсан. Эрдэнэс баялгийн 80 орчим хувь нь гүний уурхайд байгаа. Усыг гүний уурхайн ашиглах явцтай холбоотойгоор гэрээ байгуулагдах ёстой. Тарифаа тохирч чадахгүй байсан. Одоо БОНХЯ-тай хамтраад бараг шийдэгдсэн.

Уул, уурхайн сайд Д.Ганхуяг: Усны зөвшөөрөл ашиглалтын хугацаатай тэнцүү байгаа.

1

Н.Алтанхуяг: Тавантолгойд баригдах цахилгаан станцаас Оюутолгой цахилгаан худалдаж авах уу. Үүнийг шийдсэн үү?

-Зарчмын хувьд Тавантолгойн цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжих гол баталгаа нь Оюутолгойн уурхай цахилгааныг нь худалдаж авах уу, үгүй юу гэдэг асуудал байсан. Өнөөдөр гүний уурхайн өргөтгөл хэвийн болсон. Энэ ажиллагааг сэргээхийн төлөө ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа. Тавантолгойн цахилгаан станц хугацаандаа ашиглалтад орвол бид цахилгааныг худалдаж авна гэдэг саналаа илэрхийлсэн.

1

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Засгийн газрын бондын хөрөнгөөс Тавантолгойн цахилгаан станцын барихад зориулж 50 сая төгрөгийг хуваарилсан. Төслийг М.Энхсайхан дарга удирдан явуулж байна. Оюутолгой Тавантолгойн цахилгаан станцыг баригдаж дуусахад эрчим хүч худалдаж авна гэдэг санамж бичиг байгуулсан, одоо  гэрээ байгуулна.

1

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sum zam :
bas 2 mashin zurhuurgui nariihan gej bgaa
2014-02-04
sum zam:
ter sumand uuriin hurunguur tavisan geed bgaa zam ni sar boloogui nuh garsan
2014-02-04
trsbataar:
23 myan.tn alt, tsahilgaan stants barihad 50 saya tugrug huviarlasn enen ter geed ene setguulch toondoo ih sain bnaa, yaanadaa .....
2014-01-02
guest:
50 say-r tug-r tsahilgaan station barichdag bolch. ingej hun bolgon yarij tolgoinii uvchin bolgohiin hereg u bn ve?
2013-12-24
зочин:
эрхэм сайд дарга нараа оюу толгойн гэрээг анх байгуулхад чинь тавантллгойд баригдах цахилгаан сатнцаас цахилгаан авна гэж тохирсон гэж зоригт_ баярцогт нар яриад байсан одоо болхоор оюу толгой тавантолгойгоос цахиилгаан авах эсэхээс шалтгаална гэж юу яариад байгаа юм бэ. хэрэв тавантолгойгоос цахитлгаан авахгүй бол оюунтолгшойн төслийг зогсоох хэрэгтэй. чихээрээ сонссон хүмүүс нь амьд байна шүү
2013-12-24
jiriin irgen:
manai said darga nar hudlaa ym yarih ymaa. oyutolgoin hurungu oruulalt-n 1.3 terbum am dollar chin mungu helbereeree mongold orj irehgui de erunhii said helehdee ihenhiig n gunii uurhaid zoriulna gej bna. 1.3 terbum am dollaroor gadaadaas baahan tehnik tonog tuh-mj hudaldaad oruulaad irne shde. tm bhad mongol-n ediin zasagt baahan am dollar orj irne gej hudlaa yariad bhiin
2013-12-24
ichih :
ot ooriinh ni noots ni 1800tonn yum shuu dee setgulch geed bgaa hun guia
2013-12-24
sanal :
23000tonn gechihej iim setguulch nertei maluud bgaa yum daa too bodoj medehgui hunii helsen ugiig zov damjuulchihaj chadahgui iim humuus setguulch bolood bgaa yum daa
2013-12-24
зүчи:
23мянган тонн алт гэдэг ч үнэн чанга байна шүү ажилдаа хайнга хандахаа хэзээ болих юм бэ
2013-12-23
ub man:
23 мянган тонн алтыг борлуулах гэнэ - teneg enkhlen. 10 jiliig ni tugsguud ajild avaach
2013-12-23