
Өвөрмөц, хүчтэй хоолойтой дуучин Наран Хятадын Драмын төв академид урлагийн менежмент мэргэжлийг магистр цолтойгоор төгссөнөөс хойших анхны, өөрийн 12 дахь цомгоо өлгийдөн авчээ. “Сайхан” хэмээх энэхүү шинэ цомогтоо “Алунгоо эжий”, “Монголоороо омогшицгооё”, “Нутгаа дуулахуй” зэрэг 11 дууг багтаасан байна. Цомгийнхоо яруу шүлгийн ур хийц дээр ихээхэн анхаарал тавьж, Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Буянтогтохоор ариутган шүүлгүүлжээ. Цомгийнхоо баярыг 12 сарын 9-ний баасан гаригт “Ривер саундс” клубт хийх ба энэ үеэр дөрвөн шинэ клипээ ирсэн үзэгчдэдэээ толилуулах аж. Цомгийн баярын тасалбарт шинэ цомог дагалдуулж өгөх гэнэ. Дашрамд сонирхуулахад дуучин С.Наран англи хэлээр таван цомог гаргасан ба түүний хамгийн их шуугиан тарьсан нь монгол, орос, англи, хятад, япон зэрэг таван хэлээр гаргасан “Welcome to My heart” цомог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ