М.Уранцэцэг “Бөртэ чоно”-ын эзэн боллоо
МҮОХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан оны шилдэг тамирчныг шалгаруулдаг “Бөртэ чоно”-ийн эздийг тодруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Энэ жил анх удаа шилдэг 10 тамирчны эхний гурваас бусдыг нь шагнал гардуулах ёслолын өмнө зарлаад байсан билээ. 2013 оны Монгол Улсын спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож саналаа ирүүлэн, дүнгээ МҮОХ-той тохиролцсоны дүнд 10 тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагч гэсэн байдлаар гаргасан байна.
6
2013 оны шилдэг Тамирчнаар Спортын сэтгүүлчдийн саналаар:
1 – Мөнхбатын Уранцэцэг Жүдо 1069 оноо
2 – Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Бокс 870 оноо
3 – Соронзонболдын Батцэцэг Чөлөөт бөх 802 оноо
4 – Дашдаваагийн Амартүвшин Жүдо 665 оноо
5 – Ганзоригийн Мандахнаран Чөлөөт бөх 596 оноо
6 – Очирбатын Насанбурмаа Чөлөөт бөх 360 оноо
7 – Бат-Очирын Сэр-Од Хөнгөн атлетик 319 оноо
8 – Эрдэнэчимэгийн Сумьяа Чөлөөт бөх 275 оноо
9 – Гунаажавын Эрхэмбаяр Үндэсний бөх 261 оноо
10 – Готовдоржийн Өсөхбаяр Уулын спорт 190 оноо
2013 оны шилдэг багаар Спортын сэтгүүлчдийн саналаар:
1- 3 х 3 эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг 38 саналаар
2013 оны шилдэг дасгалжуулагчаар Спортын сэтгүүлчдийн саналаар:
1- Шархүүгийн Цэвэлмаа Жүдо 192 оноо
2 – Буяндэлгэрийн Батбаяр Чөлөөт бөх 149 оноо
3 – Зэвэгийн Дүвчин Чөлөөт бөх 130 оноо
Спортын холбоогоор Монголын чөлөөт бөхийн холбоо, Шилдгийн шилдэг шүүгчээр Ховд аймгийн харьяат Олон улсын шүүгч Гэндэнгийн Алтан-Оч нар тус тус шалгарсан байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ