Гурван номын хурим боллоо
“Шувуудын айд навчис залбирахад хөх тойрогт танихгүй цэцгийн үр дэлгэрнэ” хэмээх сонин, содон нэртэй номын хурим өнөөдөр “Интерном” номын дэлгүүрт боллоо.
Монголын зохиолчдын эвлэлийн 2013 оны “Алтан өд” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Г.Баяр “Танихгүй цэцгийн үр”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан “Навчис залбирахад”, “Шувуудын ай”, яруу найрагч Э.Гантулга “Хөх тойрогт” бүтээлийнхээ нээлтийн ёслолын ажиллагааг хамтад нь хийхдээ дээрх нэрээр номын хуримаа нэрлэжээ.
Тус номын нээлтийн ёслолд Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, ахмад зохиолчид Э.Хархүү, Х.Зандраабайдий тэргүүтэй Монголын уран зохиол, яруу найргийн гурван үеийн төлөөлөл хүрэлцэн ирж, мялаалга үг, шүлгээ хэлжээ. Ийнхүү Монголын нэн шинэ үеийн уран зохиолын яруу найргийн салбарт өвөрмөц төрх, өөр өнгөтэй гурван шинэ бүтээл нэмэгдлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ