Ам барьдаг дуучдад “хувилсан” мөнгөөр төлбөр хийе
Шинэ он гарахад цөөн хоног үлдлээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг энэ баяраар хэн хүнгүй л сайхан баярлаж өнгөрөөхийг хүсдэг. Жил бүр шинэ жилээр гацуур, гоёлын даашинз, оргилуун дарс, бялууны адил эрэлттэй байдаг зүйл бол хамтлаг, дуучид билээ. Он солигдох торгон мөчөө дуу хууртай өнгөрөөхийн тулд албан байгууллага, компаниудын удирдлагууд ч тэдэнд мөнгө хайрлалгүй төлдөг. Жилээс жилд дуучдын нэг дуу дуулах үнэ ханш өссөөр байгаа.
ы
Найз нөхөд, хамт олны шинэ жилийн баярын үдшийг дуу хөөр, бүжиг наадамгүйгээр төсөөлөхөд тун бэрх шүү дээ. Яг энэ үед л дуучдын "халтуур" эхэлдэг. Баяр ёслол, наадмаар дуулж хэтэвчээ зузаатгадаг нь бичигдээгүй хууль. Үнэхээр чадвартай дуучидтай ярих юм алга. Төлөх ёстой үнийг нь төлөөд сэтгэл дүүрэн шинэ угтах шиг жаргал хаа байхав. Энэ жилийн хувьд дуучид дуулах ханшаа багагүй үнээр нэмжээ. "Хурд” хамтлаг 1-3 дууг-2.8 сая, "Чингис хаан" хамтлаг 1-3 дууг-2,5 сая, МУГЖ Т.Ариунаа нэг дууг-2.5-3 сая төгрөг, “Хар сарнай” хамтлагийнхан гурван дууг 2,3 саяд дуулах ажээ. Харин “Камертон”-чууд гурван дууг 2,5 саяар дуулах бол хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа нэг дууг сая төгрөгөөр дуулах юм байна. Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэтунгалаг дөрвөн дууг 1.5-2 сая, МУГЖ Ж.Алтанцэцэг 2-3 дууг сая төгрөгөөр, дива дуучин С.Сэрчмаа 1-2 дууг-2,3 сая, С.Наран нэг дууг хоёр сая төгрөгөөр тус тус дуулах аж.
у
Залуу хамтлаг, дуучдаас “Мотив”, “А sound” хамтлагийнхан хамгийн өндөр өртгөөр дуулах гэнэ. Мөн охидын хамтлагуудаас хамгийн өндөр үнээр дуулдаг "Киви"-гийнхэн нэг дуугаа 1,5 саяар үнэлэж буй аж. Гэвч чоно борооноор гэгчээр зарим нэгэн “одонцорууд” амь барьж халтуур хийсээр л. Шинэ жил хаяанд ирчихсэн энэ үед ам барьдаг дуучидтай ШӨХТГ-ын дарга О.Магнай тэмцэж байгаа боловч ам баригчид “бурзайсаар л”.
у
Дуулж чаддаг хүнийг л дуучин гэж нэрлэдэг болохоос ам баригчдыг дуучин гэж хэлэх аргагүй. Тэднийг амаа хөдөлгөгч гэж нэрлэх ёстой. Монголд янз бүрийн дуучин байна. Мэргэжлийн сургууль төгссөн гэж томордог нөхдүүд тайзан дээр өнгө алдаж, солгойроод, хоолой нь хүрэхгүй үе олон тохиолддог. Хүний өмнөөс ичих шиг хэцүү юм байхгүй. Тийм болохоор санаа нь зовдог юм уу яадаг юм, эцсийн арга нь ам барих.
ы
Техник технологи хурдтай хөгжиж буй өнөө цагт ам барих гэдэг хоцрогдсон зүйл баймаар. Аливаа хамт олны нэгэн жилийн хөдөлмөр бүтээлээ үнэлэн цэгнэж, тэсэн ядан хүлээж угтдаг баяр бол шинэ жил билээ. Энэ өдрүүдэд олон байгууллага, хамт олон он хуучин онд хийсэн ажлынхаа үр дүн, алдаа оноог дэнслэн, шинэ жилээ тэсэн ядан хүлээж буй нь лавтай.
б
Сүүлийн үед хамт олны шинэ жилийн баярыг бүрэн хэмжээгээр нь зохион байгуулдаг хүмүүс байдаг болсон. Ийм үйлчилгээний хөтлөгч, дуучин, уран бүтээлчид нь хэн байх, ямар урлагийн номер үзүүлэхээс шалтгаалаад үнэ ханш нь 1-20 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Мэдээж алдартай дуучин, жүжигчид, өвлийн өвгөн, цасан охидтой, чадварлаг хөтлөгчтэй бол үнэ ханш нь өсдөг. Учир нь шинэ жилийн арга хэмжээг чадварлаг хөтлөгчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол Улсын СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, СГЗ нэвтрүүлэгч Д.Батбаяр нараас эхлээд шинэ залуу жүжигчид, хөтлөгчид 1-4 сая төргөрөөр хөтлөх юм байна. Шинэ оноо угтсан баярын үдэш урьсан дуучин нь ам барихгүй, тоглолт нь сэтгэл хөдөлгөж, хөөр хөгжил дүүрэн шинэ оноо угтана гэдэгт итгэж байна.
бйы
Сайхан дууллаа гэж мөнгө төлдөг болохоос биш сайхан ам барилаа гэж мөнгө төлмөөргүй байна. Тиймээс цөөн хэдхэн дуутай, түүнийгээ хэдэн жил ам барьж дуулчихаад монголын урлагт зүтгэсэн гээд гавьяа шагнал авах нэгэн ч байх юм. Үзэгчдийг хуурна гэдэг хууль бус үйлдэл, амьдаар дуулж чадахгүй бол тайзан дээр гарч “жүжиглэх”-ээ болих хэрэгтэй. Хатуухан хэлэхэд ам баригчдыг луйвар хийж байна гэж ойлгож болно. Ямартаа л ам барьдаг дуучдад "хувилсан" мөнгөөр төлбөр хийе гэсэн яриа гарч байхав. Гэхдээ хэвлэсэн мөнгөөр төлбөр хийх болохгүй шүү. Улсын мөнгөн тэмдэгт хэвлэх нь хууль бус үйлдэл.
өб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ