Ду минь, Дүү минь… Начин минь

img

Ааш араншин дөлгөөн, ажилч хичээнгvй Ду.Батбаяраа алтайнхан төдийгvй бөхийн хорхойтнууд цолоо мөд ахиулах бөхийн нэгэнд тооцдог. Гэвч улсын цол гэдэг хvссэн нэгний санаснаар бvтэж, хvндэтгэлийн тавцанд зогсох хялбар зvйл бишээ. Харин Батбаярын тухайд зvтгэн чармайхын оронд зvрх алдан ухрах зvйл ч бас биш. Тvvний амжилтын тэмдэглэл өвгөн сурвалжлагчид бий ч арай өргөн хvрээ хамрахыг чармайлаа. 8-р анги төгссөн ноомой хvvгээ наадмын өглөө гэв гэнэтхэн vеийн банди нартай дарвин одоход Дугардорж унаа морийг нь сольж өгдөггvй… гэж бодоод vлдэв. Хvvгийн нь морь ойр зуур ухасхийхэд “баас хамах” ч, туурай нь халж, хөлс чийхраад, амьсгал хөөрөхийн vед урдаа морь оруулахгvй холч хvлэг байжээ. Нас, нуруу чацуу хэдэн банди нарыг урт банзан сандлын энд тэнд хэд хэдээр суусан томчуулын дэргэд хvрэх vеэр цагаан хоолойгоор “Хvvе, тэр эмийн санчийн хvv хэн билээ, тvргэхэн яваад баруунд оч. Сумын начны нуруу чилтэл хvлээгээд байна” хэмээн амьсгал давхцуулан шавдуулав. Хөдөө сумын наадам хаа сайгvй ижил л дээ. Эрчvvл нь орноосоо өндийн хувцаслах гэсээр, эгзэгтэй нар хол ойрын зочид гийчдэд аяганы амсар зуулгах гэсээр хамаг цагаа өнгөрөхийг анзаардаггvй хойно доо.

Наадмын комиссын хэдэн хvн дээдэх нь доодохоо зандарсаар арайхийн найман бөх, засуул гvйцээвэл дээдийн заяа. Өглөөгvvрээ нэг иймэрхvv. Яг ийм vед Батбаяр хvv баруун жигvvрийн дөрөвт гарчээ. Дуулгавартай хvvгээр дутуу бөхөө нөхсөндөө тайлбарлагч цээж өргөн додигор. Заануудын аманд хөл нvцгэн хvvг тэвэрсээр ирэх хооронд угтуул начин Батбаярыг дайраад хавсрахад нь өнхрөөд өгснөөр бага зэргийн vймээн дэгдээв. Сумын начин хvvхдэд унасандаа нvvр улалзуулан босч ирээд...........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бугат:
сайн бөх шүү
2013-05-16
SFiQN0 , [url=http://wdemylzdexfz.com/]wdemylzdexfz[/url], [link=http://hnxuuxqarpjr.com/]hnxuuxqarpjr[/link], http://ixnsjwvhbsfx.com/
2012-01-02
Alright arlihgt alright that's exactly what I needed!
2011-12-31