Хан-Уулын цагдаагийн хэлтэс шинэ байртай болно
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах үүднээс гэр хороололд цагдаагийн шинэ байрыг ашиглалтад оруулж байгаа билээ. Өнгөрсөн баасан гаригт Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шинэ байртай болсон бол өнөөдөр Хан-Уул дүүргийн II хэлтсийн шинэ байрны нээгдэх аж. 13.00 цагт болох уг арга хэмжээнд Хууль зүйн сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцоно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ