Дээрэм хийсэн цагдаад таван жил хорих ял оноожээ
Нийслэлийн прокурорын газраас сүүлийн хоёр сарын байдлаар нийт онц хүнд, ээдрээ төвөгтэй, олон нийтийн анхаарал татсан 65 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
6
Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 14 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын амь насыг хохироосон, бага насны хүүхэд хүчиндсэн 12, авлига, албан тушаалын долоон хэрэг байна. Харин мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэрэг тав, аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан олон үйлдэл, яллагдагчтай хулгай, дээрэм, залилангийн дөрөв, байгаль хамгаалах журмын эсрэг хоёр хэрэг байна.
7
Үүнээс олны анхаарал татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан доорх хэргүүдэд прокурор яллах дүгнэлт үйлджээ. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Эрдэнэжаргал нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт галт зэвсгээр айлган сүрдүүлж дөрвөн удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 147.2-ын дагуу 5 жил нэг сар хорих ял оногдуулжээ.
7
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг нь өвчний хуурамч түүх бичиж даатгалын сангаас 4,359,300 төгрөгийн санхүүжилт авч даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулсан. Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байсан яллагдагч Ш.Эрдэнэбат нь тус аймгийн нэр бүхий 35 төрийн байгууллагуудын халаалтын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн өөрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад 837.328.602 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, 2011 онд Говь-Алтай аймгийн ИТХ-ын хурлын даргаар ажиллаж байхдаа 38.873156 төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг бэлэглэлийн гэрээ хийж 100 сая төгрөгөөр худалдан авч зах зээлийн дунджаас дээгүүр үнээр барилга худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан, улсад 100 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан. Эдгээр хэрэг шүүхэнд шилжихэд бэлэн болсон байна.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ