Д.Доржханд нарт холбогдох хэргийг удахгүй шүүнэ
Хадгаламж банкны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар нь бүлэглэн шунахай зорилгоор банкны хууль тогтоомж, дүрэм журам зааврыг зөрчин 2008.12 сараас 2010.09.22-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч завшиж үрэгдүүлэн 709,339,805,18 төгрөгний хохирол учруулсан.
Энэхүү хэргийн яллах дүгнэлтийг Нийслэлийн прокурорын газраас 12 дугаар сарын 04-ний өдөр үйлдэж, шүүх хурал зарлагдсан байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ