Охиноо хөнөөсөн эхийн хэрэг прокурорт шилжжээ
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн нутаг дэвсгэрт гурван настай охин Г-г төрсөн эх Жинжидгарав нь хөнөөсөн хэрэг өнгөрөгч 10 дугаар сард гарсан.
Жинжидгаравт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэх хүсэлтийг 12 дугаар сарын 16-нд Нийслэлийн прокурорын газарт ирсэн тухай нийслэлийн прокурорын орлогч Т.Сүхбаатар хэлсэн.
Энэ мэтчилэн 38 хэргийг нийслэлийн прокурорт хянаж байгаа аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ